УИХ-ын гишүүн Ж.Батзандан
2017.02.10

Ж.Батзандан: Эрдэнэтийг ганц Н.Анхбаяр идээд дуусахгүй л дээ

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Төрийн өмчид авахыг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өнөөдөр О.Орхон захирал болон М.Мөнхбаатар, Д.Ганболд нарын хүмүүсийн царайг харж байгаадаа баяртай байна. Ямартай ч олон сар харсангүй, ажлын хэсэг дээр ч таарсангүй, уулзаагүй. Хэвлэлээр бол хангалттай балбуулсан. Ажлын хэсэгт орсныхоо төлөө Эрдэнэт, Асгат, Баргалжуут гээд 40,50 ордуудын худалдан авалттай холбоотой асуудлыг шалгах, шударга ёсны хүрээнд хуулийн хүрээнд шийдчих юмсан гэснийхээ хүрээнд хэвлэлээр ч их балбууллаа.

Намын даргын сунгаанд явахдаа ч их балбууллаа. Энэ бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ гурав мэдэхгүй байх цаана нь хэн байдгийг гадарлаж байгаа байх. Ний нуугүй хэлэхэд Эрдэнэтийн шахаа, их яриад байгаа юм. Та хэд маань очоод молбиденийг нь хэн зардгийг, зэсийн баяжмалын тонн тутмаас 20,30 долларыг Оффшор луу хэн явуулдгийг шалгаад тогтоосон байлгүй бараг 20 гаруй жил энэ асуудал үргэлжилж байна. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр авч идсэн гэж яриад байгаа. Би бол үүнтэй санал нийлэхгүй байгаа. Эрдэнэтийг ганц Н.Анхбаяр идээд дуусахгүй л дээ. Тэгэхээр олон асуудал Эрдэнэт дээр байгаа. Үүнийг УИХ тогтоох ёстой юм.

Зарим хүмүүс хэлээд байгаа, зөвхөн хууль хяналтын байгууллага, шүүх үнэнг тогтооно гэж ийм юм байхгүй. Шүүх авилгалд идэгдсэн бол УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд ямар ч асуудлыг өөрлүүгээ татан хэлэлцэх бүрэн эрх нь Үндсэн хуулиар олгогдсон байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Ер нь бол олон улсын гэрээ хүчин төгөлдөр байгаа. Алсаас шидсэн чулуу 2016 он гарахад Оросын Засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээрийг өөрчилж төрийн өмчийн хорооноос нь зайлуулж зөвхөн төрийн өмчит компаниудын хоорондын хэлцэл болгож хувиргах зорилгоор Олон улсын гэрээний хуулийг баталсан. Монголын төрийн өмчийн хороог татан буулгасан. Маш алсаас энэ зүйлийг хийхийг бэлтгэж байсныг бид мэдсэн.

Тэгээд гардан хийсэн нь манай О.Орхон юм шиг байгаа юм.  Засгийн газрын ямар ч итгэмжлэлгүйгээр яваад бужигнуулчхаад ирсэн. Шалгалтаар бид тогтоосон. Тэр хөгжлийн банканд танайхан яаж нөлөөлдөг вэ? Улсын өмчөөр яаж тоглодог вэ? Нэг гартаа Улаанбаатар гэдэг банктай нөгөө талдаа Худалдаа хөгжил гэдэг банктай, Нэг гартаа Дарханы төмөрлөг, нөгөө гартаа Хөтөл гэдэг төрийн өмчит компанийг концесс гэдэг нэрийдлээр авчихсан дараа нь өмч хувьчлалын жагсаалтад оруулж хэрхэн будлиулсан гэх мэт бүгдийн бид мэднэ. Америк 50,60 онд ольгополь, монополиудаа дарж байж хөгжлийн зөв замдаа орсон юм. Хувийн бизнес, Хулгайн бизнес бол ялгаатай юм.