Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилогдлоо
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга
2017.02.10

Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилогдлоо

УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулганы 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгасан УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөл хийгээд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай зэрэг нийт зургаан асуудал хэлэлцсэнээр энэ удаагийн ээлжит чуулган хаалтаа хийнэ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хоёр мэдээлэл хийсний нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга солигдсон тухай байлаа. 

УИХ дахь АН-ын бүлгийн 2017 оны хоёрдугаар сарын 10-ны хуралдаанаар С.Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлж, оронд Д.Эрдэнэбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, олонхийн саналаар дэмжсэн тухай шийдвэрийг бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын даргад уламжилжээ. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдож байна. Тэрээр авто инженер, механикч мэргэжилтэй бөгөөд 2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улмаар 2012 оноос УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.