Содбилэг.О Учрал.Н Г.Тэмүүлэн 2017.02.10 | Сайт: Vip76.mn

Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөл дээрх залуу гишүүдийн байр суурь

Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөл дээрх залуу гишүүдийн байр суурь

УИХ-ын өчигдөрийн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг Салбарын яам болон УИХ-ын гишүүд судалгаа сайтай, цаг үеэ олсон, хэрэгжих боломжтой хуулийн төсөл гэдгийг онцолсон юм.

Тэр дундаа УИХ-ын залуу гишүүд хуулийн төслийг чухал ач холбогдолтой гэдгийг онцлож байсан юм.

 УИХ-ын гишүүн Н.Учрал: Н.Учрал: Залуучуудын хөгжлийг дэмжих хууль амьдрал дээр бүрэн хэрэгжих боломжтой 

Хууль тогтоомж гарахад хуулийн эрмэхлэл гэдэг зүйл  байх ёстой гэж Би боддог.  Нийгмийн хэрэгцээ шаардлагаас үүссэн хууль тогтоомж батлагдаад хэрэгжих бүрэн боломжтой болдог.

28 жил тунхаглалын шинж чанартай хөтөлбөрөөс цааш явахгүй өдий хүрсэн энэ асуудлыг анхааран үзэж,  томоохон хууль болгож оруулж ирж байгаад баяртай байна. Энэ асуудлаар бид олон залуучуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож явсан. Эдгээр олон санал, санаачлагууд хуулийн төсөлд туссан байна. 

Нэг ёсондоо энэ хууль батлагдаж гарсан даруйдаа хэрэгжих боломжтой. Ялангуяа гишүүдийн их хэлж буй тэр хар тамхи, сэтгэлгээний ядуурал, ёс зүйн доголдол үүсээд буй асуудлыг зүйлчлэх тодорхой зохицуулалтуудыг оруулж ирсэн байна.

Тухайлбал, залуучууд руу чиглэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар төвшинд байх, цэргийн мэргэжил олгох сургалтыг хэрхэн зохион байгуулах, залуучуудад амьдрах ухааны сургалтын дунд сургуулиас нь эхлээд суурилуулж өгөх юм гэх мэтчилэн залуучуудын мэдээ, мэдээлэл авах бүх асуудлыг зохицуулалтыг энэ төсөлд тусгаад өгчихсөн байна. Үүнийг дагаад тодорхой журмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

УИх-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ хууль  ЭХ хууль болж батлагдана

Залуучуудыг дэмжих эрхзүйн баримт хэлэлцэгдэж байгаад баярлаж байна. Энэ хууль маань бодлогын цогц зохицуулалтаар эх хууль болж батлагдаад цаашлаад холбогдох хууль болон журмаар зохицуулагдаад бэхжээд явах боломжтой.

Хуулийн төсөл орж ирснээр нийгмийн бүх л салбарт ажиллаж буй залуучуудыг хамруулж чадсан.

Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд бий. Энэ хууль бол зохицуулах эхлэл гэж бодож байгаа. Цаашид хийх зүйл их байгаа.

УИХ-ын гишүүн О.Содбилэг хуулийн төслийг дэмжиж идэхтэй оролцохыг гишүүдэд уриалав 

МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон чухал асуудлыг хэлэлцэхээр орж ирж байна. Өнгөрсөн хугацаанд цөөнх байх үедээ нилээд судалсан. Одоо төрийн эрх барьж байх үедээ батлах гэж байгаад таатай байна. Тийм ээс гишүүд идэхтэй оролцоорой хэмээн уриалмаар байна. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn