Учрал.Н 2017.02.14 | Сонин: Улстөрийн тойм сонин

Ахлах тогооч Н.Учрал

Ахлах тогооч Н.Учрал
УИХ-ын гишүүн Н.Учрал

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас хэлэлцэх үеэр Н.Учрал гишүүн ахлах тогоочийн үүрэгтэй ажиллаж байгаагаа хэлнэ билээ.

Тэрбээр Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийг бантан байсныг онцлоод түүнийг нь ядаж гурилтай шөл болгох гэж байгаагаа өгүүлэв. Тэрбээр “2015 оны хууль нь эрүүгийн эрхзүйн уламжлалыг эвдсэн, тогтсон дэг жаягийг нь үгүй болгосон, хорих ялын хугацааг долоо хоног болгочихсон, төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн зарчим байсаар атал төсөөтэй хэрэглэж, авлигын хэргийг Эрүүгийн хуулиас хасчихсан, гэмт хэргийн ангилалыг нь үгүй болгочихсон хуулийг 50 хувьд нь хүргэхгүйгээр нэмэлт өөрчлөлт хийгээд оруулж ирж байна” гэлээ.

Тэрбээр өөрийн санаачилсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад дэмжихгүй бол Х.Тэмүүжин нарын хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжээд явлаа. Хорих ангид энэ хуулийг хүлээж байгаа олон хүмүүс байгаа гэж сануулаад олон нийтийн нийтлэг эрх ашгийг хангах энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж гаргах нь гишүүдийн үүрэг гэдгийг анхааруулсан юм.