Жавхлан.Б 2017.02.16 | Сонин: Үндэсний Шуудан

Азийн өвлийн спортын наадамд анх удаа 42 тамирчин оролцоно

Азийн өвлийн спортын наадамд анх удаа 42 тамирчин оролцоно

Азийн өвлийн спортын наадам Японы Саппоро хотод энэ сарын 19-26-нд болно. Найм дахь удаагийн тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны хурлын танхимд боллоо.

Тус наадамд цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн спортын 11 төрөл зайд шар тивийн 45 орны баг тамирчид 64 багц медалийн төлөө өрсөлдөх юм. “Саппоро-2017” Азийн наадамд манай баг тамирчдын хувьд гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн тэшүүр, уулын цана, биатлон, хоккейн төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 42 тамирчин хурд сорих юм байна. Тус наадмын Монголын шигшээ багийн тугчаар биатлоны төрөлд өрсөлдөх Э.Бархүүг томилов. Тэрээр хэдхэн хоногийн өмнө биатлоны Европын АШТ-д дээгүүр байр эзэлсэн нь тугч болоход нөлөөлөх шиг боллоо.
Монголын багийн бүрэлдэхүүнд “Лиллехаммер-2016” залуучуудын олимпийн наадмын аварга Б.Сумъяа, “Сочи-2014” өвлийн олимпийн наадам, “Алмата-2017” оюутны “Универсиад” наадамд тоосоо өргөсөн Ч.Отгонцэцэг нарын туршлагатай тамирчин бий. “Саппоро-2017” Азийн өвлийн олимпийн наадмын Монголын багийг Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох удирдах юм. Манай тамирчид тус наадмаас өмнө нь дөрвөн төрөлд медаль хүртэж байв. Тухайлбал, “Саппоро-1990” Азийн наадмаас цанын эрэгтэйчүүдийн буухиа төрөлд хүрэл, “Чанчүнь-2007”-оос Ү.Марал-Эрдэнэ уулын цана, чөлөөт гулгалтын төрөлд хүрэл, “Алма-Ата-2011”-ээс бөмбөгтэй хоккейн баг, цанатай зүг чиг олох төрөлд хүрэл медаль хүртэж байлаа.

Ийнхүү өнөөдрийг хүртэл Монголын баг Азийн өвпийн спортын наадмаас долоон медаль аваад байна. VIII наадамд Монголын тугчаар биатлоньг тамирчин Э.Бархүүг сонссон. Энэ нь өвлийн спортын түүхэнд тугчийн үүрэг хүлээсэн анхны монгол биатлонч болж байгаа юм.

Хэн, юу хэлэв

Монголын багийн ахлагч Ч.НАСАНТОГТОХ:

-Миний хувьд анх удаа өвлийн спортын наадмын багийн ахлагчаар явж байна. Энэ бол нэр хүндтэй ажил. Манай улс жилийн жилд өвөл, зун гэлтгүй тамирчдынхаа тоог өсгөсөөр ирсэн. Тэр хэрээр амжилт нь сайжирч, медаль авах магадлал өндөр болдог. 2011 онд л гэхэд таван медаль авсан.

Энэ удаа дээрх амжилтаа ахиулахын төлөө хичээх болно. Ялангуяа тэшүүрээр өвлийн олимпоос анхны алтан медалиа хүртсэн. Тэр тамирчин маань Саппорогийн наадамд оролцоно. Тиймээс найдлага тавьж байгаа. Мөн бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс багаа медаль авна гэж бодож байна. Ер нь бол хэд хэдэн медаль авна гэж бодоод байна. Амжилттай оролцохын төлөө хичээнэ.

Монголын хоккейн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.ЖАВХЛАН:

-Азийн өвлийн спортын УШ наадамд оролцох бүх тамирчиндаа амжилт хүсье. Эго уцаагийн опимпод гайгүй амжилт үзүүлэх боломж харагдаад байгаа. Тэшүүрээр л гэхэд Б.Сумьяа маань оролцохоор бэлтгэлээ бүрэн хангажээ. Манай хоккейчдийн хувьд хариуцлагатай байж чадвал медаль хүргэх боломжтой. Азийн наадмын хоккейн тэмцээн гурван зэрэлгэлд болох юм билээ. Манай баг “В” зэрэглэлд байгаа. Тиймээс сайн тогловол ангилалдаа түрүүлж ч мэдго.

Монголын тугч, биатлоны тамирчин Т.Бархүү:

-Анх удаа Азийн өвлийн спортын наадамд оролцох гэж байна. Тэр тусмаа Монголын багийн тугчийн үүрэг гүйцэтгэх хүндтэй албанд томилсонд маш их баяртай байгаа. Өөрийгөө нээлтэд туг барьж жагсана гэдгийг сонсоод гайхаж, бас эмээсэн тал бий. Тэмцээний хувьд гэвэл бэлтгэл сайн байгаа учраас өмнө нь үзүүлсэн амжилтаа л ахиулна даа Ер нь бол биатлоны спорт өндөр хөгжсөн Казахстан, Япон, Солонгос, Хятадын тамирчидгай эн зэрэгцэж уралдахыг хичээнэ. Биатлоньг төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин оролцож байгаа.

Тэшүүрийн тамирчин Б.СУМЪЯА:

-Миний хувьд бэлтгэлээ нэлээд сайн хангасан. “Универсиад” наадамд явж чадаагүй болохоор Азийн өвлийн олимпод маш сайн амжилт үзүүлэх зорилт тавьсан. Хэдийгээр зориулалтын бэлтгэлийн мөсөн талбай байхгүй ч Хандгайтад боломжоороо бэлттэлээ хийлээ. Олон хүн надад итгэл хүлээлгэж байх шиг байна. Тэр хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хичээж байна. Сайн уралдана аа.

1986 оноос хойш Азийн өвлийн спортын наадамд тугчаар оролцсон тамирчдыг танилцуулья.

1986 он Саппоро Цэндийн Дарамбазар /Цана/

1990 он Саппоро Чулууны Баттулга /Цана/

1996 он Харбин Нямдондовын Ганболд /Тэшүүр/

1999 он Канвон Болдын Сансарбилэг /Шорт трек/

2003 он Аомори Чойжилжавын Пүрэвдаваа /Хоккей/

2007 он Чанчүнь Ганбатын Мөнх-Амьдрал /Тэшүүр/

2011 он Алматы Галбаатарын Ууганбаяр /Тэшүүр/

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд