Баярсайхан.Ц Бакей.А 2017.02.16 | Хэвлэл мэдээллийн алба: Ерөнхийлөгч

Эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээснийг өнөөдөр гардуулан өгөв.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Надмидын Бэгз, Түдэвийн Ган-Эрдэнэ, Чимиднямын Доржсүрэн, Ширчиний Дэмбэрэл, Агипарын Бакей, Дэлэгийн Сангаа, Дамдинсүрэнгийн Цэвээндорж нарт “Академич” хэргэм хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан эрдэмтдэд энгэрийн тэмдэг, Академичийн жуухыг гардуулан өгч, баяр хүргэв.