БГД хүчирхийллийг зогсоохын тулд архидалтыг багасгах олон ажил санаачилж эхлүүлээд байна
2017.02.10

БГД хүчирхийллийг зогсоохын тулд архидалтыг багасгах олон ажил санаачилж эхлүүлээд байна

Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа газар архидалт байдаг. 2016 онд 1000 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, 12 эмэгтэй харамсалтайгаар амиа алджээ.

Тийм ч учраас Баянгол дүүрэг хүчирхийллийг зогсоохын тулд архидалтыг багасгах  олон ажил санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сургалтын байрны үйл ажиллагаа Баянгол дүүрэгт нээгдсэн нь цаашид хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн бууралтанд тодорхой хувь нэмрээ оруулсан ажил болно гэж үзэж байна.