Авто зам, гүүрийн зөвлөх инженерийн зэрэг олгох, сунгах сургалт эхэллээ
2017.01.25

Авто зам, гүүрийн зөвлөх инженерийн зэрэг олгох, сунгах сургалт эхэллээ

Авто зам, гүүрийн зөвлөх инженерийн зэрэг горилох, сунгах сургалт 2017 оны 01-р сарын 25-ны 10:00 цагт эхэллээ. Сургалтанд ЗТХЯам, “Ростов” ХХК, ТТДС, “Эрдэнэс Монгол” ХХК, “Ай Си Ти сайн консалтинг” ХХК, НАЗХГазар, “Эрдэнэ зам” ХХК, “Үйлсийн зам” ХХК, “Их монгол барилга” ХХК зэрэг байгууллагын 12 хүн хамрагдаад байна.

Сургалтыг МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа нээж, ЗТХЯ-ны АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд эхний хичээлээр Авто замын салбарт баримтлах бодлого одоогийн болон ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийлээ.