Одонтуяа.С 2017.02.20 | ХМА: Дүүрэг

Боловсролын салбарын төсвийн шууд захирагчидтай 2017 оны “Үр дүнгийн гэрээ” байгууллаа

Боловсролын салбарын төсвийн шууд захирагчидтай 2017 оны “Үр дүнгийн гэрээ” байгууллаа

     БГД-ийн Төсвийн ерөнхийлөн захирагч С.Одонтуяа 2 дугаар сарын 17-нд дүүргийн боловсролын салбарын төсвийн шууд захирагчидтай 2017 оны “Үр дүнгийн гэрээ” байгууллаа.

                  Үр дүнгийн гэрээнд Баянгол дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн зорилтыг хэрэгжүүлэх, “Аз жаргалтай хотын индекс”-ийн үзүүлэлтүүдийг сайжруулах, “Баянгол Боловсрол-2020”, “Эрүүл дүүрэг”, “Хүүхдэд ээлтэй Баянгол” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг  сайжруулах ажлуудыг тусгаж өгсөн бөгөөд дээрх чиглэлээр сургууль, цэцэрлэгүүдийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг мөн баталсан юм.

          2016-2017 оны хичээлийн жилд Баянгол дүүрэгт төрийн өмчийн 17 сургууль, төрийн бус өмчийн 25 сургууль, 1 Албан бус Насан туршийн боловсрол төв   үйл ажиллагаа явуулж байна.

            Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр 37333, оройгоор 36, дүйцсэн хөтөлбөрөөр 162, тусгай сургуульд 276 сурагч хамрагдаж байна. 

     Сургуулийн өмнөх боловсролын 100 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 67 цэцэрлэг ажиллаж байна.

     Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа 18614 хүүхдийн  17770 буюу 95,4 хувь нь цэцэрлэгийн өдрийн бүлэгт, 770 буюу 4,13 хувь нь 24 цагийн бүлэгт, 74 буюу 0,39 хувь нь тусгай бүлэгт хамрагдаж байна.