Энх-Амгалан.Л 2017.02.20 | Сонин: Улстөрийн тойм сонин

Хавтгайрсан халамжаас ил үү нийгмийн хамгааллыг шийдвэрлэхийг зорьсон

Хавтгайрсан халамжаас ил үү нийгмийн хамгааллыг шийдвэрлэхийг зорьсон
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх- Амгалан

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх- Амгаланг “Ярилцах танхим ” буландаа урилаа.

-Цалин, тэтгэврийг цаа- шид нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Санхүү , эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод сөхөж ярихгүй байх шиг байна. Бид хэзээнээс цалин, тэтгэвэрээ нэмэх боломжтой болох вэ?

-Цалин хэзээ нэмэгдэх вэ гэдэг нь улс орны төсөв, эдийн засгаас шалтгаална. Манай экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ өсөх төлөвтэй байна. Бид Эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэе гэж зорьж байна. Ингэсэн тохиолдолд ажилгүйдлийн түвшин буурна. Манай улс 1.4 их наяд төгрөгийг авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа. Төсөв дээр байгаа хамгийн том дарамт болох зээлийн хүүг бууруулах шаардлага бий. ОУВС-тай хөтөлбөрт орсон хамгийн гол нөхцөл бол зээлийн хүүгийнхээ дарамтыг бууруулъя, төсвийн алдагдлаа багасгая, эдийн засгийн өсөлтийг дэмжих явдал байсан.

Засгийн газар, УИХ 2016-2017 оныг эдийн засгийн хямралаас хохирол багатай гарах, 2018- 2019 он эдийн засгийн өсөлтийг хангах он жилүүд байна гэж төлөвлөж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан 15 хувиар нэмсэн.Үүнтэй уялдаж цалингийн хэмжээ нэмэгдэх боломж гарна. Өмнө нь тэтгэврийг зөвхөн инфляцитай уялдуулж нэмдэг байсан бол шинээр батлагдсан хуулиар амьжиргааны доод төвшин, инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмдэг шинэ зохицуулалт орсон. Эдгээр гурван үзүүлэлт нэмэгдээд байх юм бол тэтгэврийн хэмжээ ч бас нэмэгдэх бололцоо бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох, нийгмийн халамжийг нь сайжруулах, тэдний эрхийгхамгаалах чиглэлээр танай байнгын хорооны гишүүдээс санал, санаачилга гаргаж байгаа болов уу?

-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100.000 гаруй иргэн байдаг. Энэ нь 3 сая иргэнтэй улсад их том тоо. 2016 орны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ- ын НББСШУ-ны Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, тэдний өмнө тулгамдаж буй эрх ашгийг хамгаалах талаар хэлэлцэж, манай байнгын хорооноос ажлын хэсэг гарсан, УИХ-аас тогтоол гаргах гэж байгаа. Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцах Үндэсний зөвлөл байгуулж байгаа. Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.

-УИХ-ын Намрын чуулган хаалаа. Өнгөрсөн хугацаанд Та НББСШУ-ны Байнгын хороог даргаллаа. Тус байнгын хороо хэчнээн удаа хуралдаж, ямар ажил амжуулсан бэ?

-Манай байнгын хороо чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, 11 хууль, нэг тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцсэн. 2016 оны МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрт амлаж байсан зорилтуудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгон баталсан. Үүнд ахмадуудад Насны хишиг олгох, “Цалинтай ээжүүд” хөтөлбөр, “Боловсролын зээлийн сан” гэх мэт асуудлууд багтаж байгаа. Өмнө нь Ахмадын халамж, нийгмийн хамгааллын чиглэлээр цөөн хэдэн хууль байсан.

Бидний баталсан хууль нь ахмадуудын хувьд тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг цогцоор нь шийдэж, чадахуйц төрийн бодлого болсон. Ахмадуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоо зэрэг олон асуудлыг шийдэж чадсан. Тухайлбал, “Насны хишиг”- ийг ахмадууддаа дөрвөн насны ангиллаар жилд хоёр удаа олгох зохицуулалтыг хийсэн.

Эдийн засаг хүнд, төсөв мөнгөний хомсдолтой байгаа өнөө цагт зөвхөн 70-аас дээш настай ахмадуудад насны хишиг олгоно гэсэн хуулийн зохицуулалт байсныг манай байнгын хороо, УИХ-ын гишүүдээс санал гаргаж, хэлэлцүүлгийн ' явцад 65 нас болгож насны босгыг доошлуулсан.

-Намрын чуулганаар халам- жийн чиглэлийн олон хууль батлагдлаа. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрэн шийдэж чадсан уу?

-Дээр өгүүлсэн "Насны хишиг” олгох эх үүсвэр болох 20 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан.Мөн Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох амлалтаа ажил хэрэг болгож, улсын төсөвт суулгаж чадсан. Биднийг Засаг авахад зургаадугаар сараас хойш хүүхдийн мөнгө өгөх санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан. 2016 оны Төсвийн тодотголд суулгаж уг мөнгийг олгосон. 2017 онд нийт хүүхдүүдийн 60 хувьд бэлнээр олгох бөгөөд үлдсэн 40 хувьд нь хуримтлал байдлаар 2019 оноос олгохоор шийдвэрлэсэн байгаа.

Бэлэн мөнгөөр 660.000 хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. Боловсролын зээлийн сан байгуулах сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Зээлийн сан бүрдүүлэх 103 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Өнөөдрийн байдлаар 125,000 орчим оюутан өдрийн ангид сурдгаас 80 мянга орчим нь боловсролын зээлийн санд хамрагдах боломж бүрдсэн.

2000 орчим оюутан тус сангийн зээлд хамрагдсан гэх тоон мэдээлэл байна. Мөн эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг хэвээр олгох шийдлийг 4709 төрийн албан хаагчийн энэ тэтгэмжийг олгох санхүүгийн эх үүсвэрийг төсөвт суулгасан. ОУВС-тай хэлэлцээр хийсний үр дүнд 2017 төсөвд тодотгол хийж магадгүй. Ингэсэн тохиолдолд цөөн зарим хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй байна.

-Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед энэ бүх халамжууд төсөвт хэр хүндрэл учруулж байна вэ?

-Бид дан халамж гэхээсээ нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, хавтгайрсан халамжаас илүү нийгмийн хамгааллыг шийдвэрлэхийг зорьсон. Төсөв, эдийн засаг хүнд байгаа хэдий ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асуудлаа намрын чуулганаараа хэлэлцэн баталлаа. Эрүүл мэндийн чиглэлээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг 23 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сан- гаас гаргасан.

Энэ хөрөнгийг элэгний “с”, “в” вирустэй хүмүүсийн эмчилгээнд зориулж, эмний зардалд 210,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Мөн олон жил хүлээгдэж байсан Малчны тэтгэвэрийн насыг таван жилээр наашлуулах хуувь батлагдаж гарлаа. Манай улсад 330,000 малчин иргэн байдаг. Эдгээр малчдын 80 орчим хувь нь нийгмийн хамгааллаас гадуур байдаг гэсэн судалгаа байдаг. Хууль батлагдсанаар малчдын маань энэ байдал илүү дээрдэх боломжтой.

-Хаврын чуулганаар танай байнгын хорооноос ямар асуудал хэлэлцэх бол?

-Хаврын чуулганаар нийгэмд чиглэсэн хуулиудыг манай байнгын хороо чуулганы хуралдаанд бэлтгэж оруулна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт мөнгөн тэтгэмж олгох тухай, Биеийн тамир, спортын тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн харилцааны тухай гээд хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ.