УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.02.21

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Аварга малчин Б.Баттогтохынд зочиллоо

Алаг-Эрдэнэ сумын нутагт өнөтэй өвөл болжээ. Тус сумын малчин Б.Баттогтох Аварга малчин боллоо. Түүний аав 45 жилийн өмнө Сайн малчин болж байжээ. Аварга малчин Б.Баттогтохын УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар мөн Салбарын сайд Аварга малчны батлахыг гардуулан өглөө.

Б.Баттогтох: Малчин хүн бэлчээрийн менежментээ зөв хийж байж мал сүрэг өсөх аятай таатай амьдрах боломж бүрдэнэ.

Тэрээр бэлчээрээ хэрхэн зөв ашиглах, малаа бэлчээрлүүлэх, мал төллүүлэхэд газраа хэрхэн сонгох, төл авах үйл ажиллагаа малч ухааныхаа талаар түмэн олонтойгоо хуваалцлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Малчдынхаа нийгмийн асуудал, халамжинд чиглэсэн, тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж олгосон.  Бусад олон бодлогын, арга хэмжээнүүдийг УИХ-аас авч хэрэгжүүлж байна.