Батболд.Су Сандуй.Ц 2017.02.21 | Телевиз: TV5

"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалт боллоо

"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017"

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж буй бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд оршиж байгаа юм.