Х.Нямбаатар тойргийнхоо ахмад буурлуудад хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.02.21

Х.Нямбаатар тойргийнхоо ахмад буурлуудад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр дүүргийнхээ 1200 гаруй ахмадыг хүлээн авч уулзаж, ахмад настны талаар төрөөс баримталж буй бодлого, авч буй арга хэмжээ, УИХ-аас гарч буй шийдвэрийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад нь хариулахын зэрэгцээ санал бодлыг нь сонслоо. 

Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт болсон энэхүү өргөн дэлгэр уулзалт, арга хэмжээний төгсгөлд тэрбээр уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.