Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2017.02.22

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Удахгүй болох сар шинийн баярын босгон дээр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат нар үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан ахмадуудад хандан сайн сайхныг хүсч, эрүүл саруул урт удаан наслахыг ерөөлөө.