Болд.Л 2017.02.23 | Сайт: Politik.mn

“Сономын Лувсанвандан” Баримт бичгийн эмхэтгэл номын нээлт боллоо

“Сономын Лувсанвандан” Баримт бичгийн эмхэтгэл номын нээлт боллоо
С.Лувсанвандан гуайн үр хүүхдүүд, шавь нар

Соёл урлагийн их сургуулийн соёл, урлаг судлалын хүрээлэн, С.Лувсанвандангийн нэрэмжит Судалгааны баримтын сан хамтран “Баримт бичгийн эмхэтгэл” номын анхны ботийг хэвлэн гаргалаа. Судалгааны баримтын сан “Монголын соёл, урлаг судлалд холбогдох баримт, эх сурвалжийг цуглуулах, сан хөмрөг үүсгэж хадгалан хамгаалах, судалгааны эргэлтэнд оруулах, нийтийн хүртээл болгох” үндсэн зорилгынхоо хүрээнд хийж буй ажлынхаа эхлэлийг энэ жил 85 насны ой нь тохиож буй нэрт эрдэмтэн, Соёл, урлаг судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч агсан Сономын Лувсанванданд холбогдох баримтаар эхлүүлж байгаа аж. Тус эмхэтгэлд Монгол Улсын Үндэсний төв архив, Соёл урлаг судлалын баримтын санд хадгалагдаж буй 171 ширхэг баримт, 150 гаруй захидлыг оруулсан байна.

Номын нээлтэд С.Лувсанвандан гуайн үр хүүхдүүд, шавь нар, хамтран ажиллаж байсан нөхөд нь хүрэлцэн иржээ.

145A0945