МоАХ-ны нийт гишүүд, азай буурлууд минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга
2017.02.24

МоАХ-ны нийт гишүүд, азай буурлууд минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

XVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн Сар шинийн мэндчилгээг МоАХ-ны нийт гишүүд, дэмжигчид, Монголын ард түмэндээ уламжилж, хотол олноороо сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.

Өнгөрсөн жилийнхээ алдаа оноог шүүн, ирэх жилд хийж бүтээх зүйлээ төлөвлөн, муу бүхнийг хуучин жилдээ орхидог монголчуудынхаа уламжлалын дагуу хөөргөө зөрүүлэн шинэ оноо угтъя.

Улиран өнгөрч буй бич жилдээ монголчууд бид улстөрийн сонголт хийж, ирэх дөрвөн жилд улс орныг авч явах улстөрийн хүчнийг сонгосон. Эдийн засгийн хувьд хүндхэн жилтэй нүүр тулгараад буйг хүн бүр дор бүрнээ мэдэрч байна. Ийм цаг хугацаанд Монголын ардчиллын анхдагч болсон МоАХ-ны эрхэм гишүүд та бидний үүрэг их билээ. Ирж буй жилдээ МоАХ нь монголчуудынхаа нийтлэг эрх ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлаа хадгалахад урьдын адил тууштай байр суурь баримтлан идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно.

Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга