Содбаатар.Я 2017.02.24 | Телевиз: VTV

Хамгийн олон аварга малчин төрүүлсэн аймгаар Өвөрхангай шалгарлаа

Аварга малчид

Өвөрхангай аймгаас Улсын аварга малчин 7, Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга тариаланч 1, Улсын аварга саальчин 1 шалгарсан байна. Тодруулбал Улсын аварга малчнаар Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Бат-Өлзийгийн Ганболд, Гучин-Ус сумын 2 дугаар багийн малчин Цэрэндондовын Батбаяр, Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Төмөр-Очирын Эрдэнэбат, Нарийнтээл сумын 3 дугаар багийн малчин Сэрээгийн Дондогсамбуу, Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн малчин Бат-Өлзийгийн Отгоннасан, Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Мөнхөөгийн Баянмөнх, Есөнзүйл сумын 3 дугаар багийн малчин Даржаагийн Ганбат нарыг шалгаруулжээ. Мөн 2013 онд Монгол улсын аварга малчнаар шалгарч байсан Бат-Өлзий сумын  4 дүгээр багийн малчин Найгал овогтой Төмөрбат Улсын хошой аваргаар тодорсон бол Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн малчин Дэлэгийн Долгор Улсын аварга саальчин, Төгрөг сумын 3 дугаар багийн малчин Дашхүүгийн Энхбаатар Улсын аварга тариаланчаар тус тус шалгарсан байна.

Энэ онд 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныгУлсын аварга малчин, 5 малчныг Улсын хошой аварга, 5 саальчныг Улсын аварга саальчин, 5 фермерийг “Улсын аварга фермер, 12 аж ахуйн нэгжийг Улсын тэргүүний тариаланч хамт олон, 21 иргэнийг Улсын тэргүүний тариаланчааршалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.

Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагналыг сар шинийн баяраас өмнө гардуулах юм байна.