Ундраа.А 2017.02.07 | Сайт: Vip76.mn

А.Ундраа: Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн бодлогод анхаарч ажиллах нь чухал

УИХ-ын гишүүн А.Ундраа

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Баярлалаа. Шинжлэх ухаан технологийн санд орж ажилласан. Б.Баттөмөр гишүүн бидний тайланг дэлгэрэнгүй хэллээ. Нэмээд ганц хоёр өөрийнхөө сэтгэгдлээ тодорхой хэлмээр байна. Шинжлэх ухаан технологийн салбараа сайн авч явна гэдэг нь Монгол улсын ирээдүйд маш чухал түлхүүр үүрэгтэй энэ нь өрсөлдөх чадварын хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг гэж баттай итгэж байна.

Шинжлэх ухаан, технологи, боловсролын чанар эдгээр асуудлуудыг сүүлийн үед илүү анхаардаг ач холбогдолыг нь ойлгодог шат шатандаа дэмждэг хандлага нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Энэ бол сайшаалтай. Манай ард түмэн бол "Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим" гэж, "Үрийн баян дээд баян, эрдмийн баян дунд баян, Эдийн баян доод баян" гэж сургасан байдаг гэж олон сайхан сургаалиар эрдэм ном, оюун ухааныг дээдлэхийг сургаж ирсэн. Ийм философитой ард түмэн юм.

Гэлээ гэхдээ сүүлийн үед бодит нөхцөл дээр, тайланд дурдсанчлан эрдэмтдийн, шинжлэх ухааны салбарын ажилчдын ажлын орчин, цалин, нийгмийн халамжийн асуудал, нийгэмд хүлээн авч буй хүндлэл гэх мэт асуудлууд хүнд нөхцөлтэй явж ирлээ гэж харагдаж байна. Ерөнхий чиг хандлага бол Шинжлэх ухааны технологийг эрхэмлэх хандлага сайжирч байгаа боловч бодит байдал дээр төсөв санхүүд яаж тусгаж байна. Дээр нь шинжлэх ухаан, оюуны багтаамж ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа компаниудыг бодлогоор дэмжиж чадаж байгаа юу гэдэг бодит байдал үүгээр хэмжигдэнэ гэж бодож байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэнгэл Bayartsengel@vip76.mn