Жавхлан.Б 2017.01.11 | Сайт: Vip76.mn

Б.Жавхлан: Хяналтын зөвлөл бол төв банкны ерөнхийлөгчид зөвлөж ажиллах ёстой

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Нэр дэвшигчдийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Өмнө нь эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж дэмжлэг авсан. Нэг захих зүйл байгаа юм. Хяналтын зөвлөл хуулиараа бол Монгол банкны ерөнхийлөгчид зөвлөж ажиллах үүрэгтэй. Хэрэв энэ институт нь унтаад өгвөл айхтар нэхэгдээд байдаггүй юм.

Идэвхитэй ажиллая гэвэл бүх боломж нь хуулиараа байж байдаг бүтэцтэй. Тийм учраас та бүхэн ерөнхийлөгчийн ажиллах хугацаанд нь энэ хяналтын зөвлөлөө битгий унтуулчихаарай гэж захимаар байна. Унтаа байвал та нарыг нэхээд байхгүй. Битгий л унтуулаарай. Бас нөгөө талаар сөрөг буруу амбиц гаргаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь ороод байх хэрэг байхгүй болов уу. Ийм боломж нь хязгаарлагдмал байгаа.Тийм учраас өөрсдийнхөө хэм хэмжээнд сайн ажиллаарай гэж захимаар байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn