Эрдэнэбат.Ж 2017.03.02 | Телевиз: МҮОНТВ

21 аймагт хуурай сүү боловсруулах үйлдвэртэй болно

Сэлэнгэ аймгаас Улсын аварга малчин 6 тодорсон. Тэдний шагналыг Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат малчдын хотонд очиж гардуулж өглөө. 

"Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн гол бүс нутаг.  Энэ бүс нутагт олон мал өсгөхөөс илүү 2 малаас авах ашиг шимийг 1 малаас авахыг хичээдэг. тиймээс малын тоо толгойноос илүү чанарт анхаарч байгаа" хэмээн Улсын аварга малчин Т.Цэдэнсодном хэлж байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улсын аварга Тариаланч хамт олон тодорлоо.