2017.03.02

Хөвсгөл аймгийн малчин Ө.Эрдэнэчимэгт Аварга саальчин цолыг нь гардуулан өглөө

Улсын аварга Саальчин цолыг энэ жилээс сэргээж эхэлж, Улсын хэмжээнд таван Аварга Саальчин тодруулсан. Түүний нэг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын малчин Ө.Эрдэнэчимэг юм. 

Улсын Аварга саальчин цолыг, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, цул мөнгөн дурсгалын хамт УИх-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өглөө.