Бямбаа.Т 2017.03.06 | ХМА: Мэргэжлийн холбоо

Авто замын салбарын золголт боллоо

Авто замын салбарын золголт боллоо

Авто замын салбарын золголт 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Grand Khaan Irish Pub-д 11:30-с боллоо.

Золгуутыг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Авто замчин ахмадын хорооны дарга Д.Баасанхүү нар нээв.

Золголтын үеэр “Заабар” ХХК-ийн захирал З.Батбаярын урилгаар дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Золголтыг хамтран зохион байгуулсан Зам, тээврийн хөгжлийн төвийн хамт олонд болон найрсаг шуурхай үйлчилгээ үзүүлсэн Grand Khaan Irish Pub-ийн хамт олонд нийт авто замчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.