Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах уралдаан боллоо
“МОНГОЛЫН АВТО ЗАМЫН САЛБАРЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ 5 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААН”
2017.02.10

Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах уралдаан боллоо

“ҮЙЛСИЙН ЗАМ” ХХК-ийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “МОНГОЛЫН АВТО ЗАМЫН САЛБАРЫН  ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ   5 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААН” 2017 оны 2-р сарын 10 –ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Ерөнхий зохион байгуулагч:                                                                  

“Үйлсийн зам” ХХК 

Хамтран зохион байгуулагчид:

“Зам тээврийн хөгжлийн яам”- ЗТХЯ,

“Зам тээврийн хөгжлийн төв”- ЗТХТ ТӨҮГ,

“Монголын авто замчдын холбоо”- МАЗХ

Авто замын салбарын шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 23 илтгэл тавигдаж, Авто замчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар томилогдсон 9 шүүгч шүүж дүнг гаргалаа. Уралдаанд нийт 23 илтгэл тавигдсаны 8 илтгэлийг автозамын барилгын инженерийн магистр болон бакалаврт суралцаж байгаа оюутнууд тавьсан байна.

ЗТХТ-ийн Лабораторийн ахлах инженер Т.Батболд "Асфальтбетон хучилтанд идэвхижүүлсэн эрдэс нунтаг ашиглахын давуу тал" гэсэн илтгэлээр тэргүүн байранд орж өргөмжлөл, ХБНГУ-д мэргэжлийн 10 хоногийн сургалтанд хамрагдах эрхийн бичиг, ТТДС-ийн Авто замын инженерийн гуравдугаар курсийн оюутан Б.Бат-Оргил " Авто зам, замын байгууламжийг цас, цасан хунгараас хамгаалах" илтгэлээрээ хоердугаар байр эзэлж, өргөмжлөл 1500000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Илтгэлийн уралдаанд оролцож, илтгэл тавьсан илтгэгчид, шүүгчид, уралдааныг сонирхож сонссон нийт замчиддаа зохион байгуулагчдын өмнөөс талархалаа илэрхийлье.

1.Тэргүүн байр – “Асфальт бетон хучилтанд идэвхижүүлсэн эрдэс нунтаг ашиглахын давуу тал” сэдвээр ЗТХТ-ийн Лабораторийн ахлах инженер Т.Батболд 

2.Хоёрдугаар байр – “Авто зам, замын байгууламжийг цас, цасан хунгараас хамгаалах” сэдвээр ТТДС-ийн Авто замын инженерийн гуравдугаар курсийн оюутан Б.Бат-Оргил нар байр эзэллээ.

Д/д

Илтгэлийн сэдэв

Илтгэгч нар

1

Авто замын барилгын инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын судалгаа

Б.Энэрэл

ШУТИС АЗИ-ийн 3-р курсын оюутан,

М.Отгонхүү

МҮИС-ийн АЗБИ 3-р курсын оюутан

2

 

Авто замын орон зайн мэдээллийн сан, вэб аппликейшн хөгжүүлэх

 

Д.Янжиндулам

“Эм Си Пи Си Жи Ар”ХХК-ний  автозамын инженер, газар зохион байгуулагч

М.Зундуйшийрэв

“Эм Си Пи Си Жи Ар”ХХК-ний

Программ хангамжийн мэргэжилтэн ШУТИС АЗИ-ийн 3-р курсын оюутан

3

Сул шинж чанартай хөрсийг хосолмол аргаар бэхжүүлж, авто замын суурийн хийцлэлд ашиглах

Б.Батцэцэг

ТТДС-ийн авто замын тэнхимийн багш, ШУТИС-ийн магистрант

4

Замын байгууламжид хэрэглэгдэх цемент

Р.Нарантуяа

“Эм Си Пи Си Жи Ар”ХХК-ний материалын инженер

5

Авто зам, гүүрийн үйлдвэрлэлийн геотехникийн тооцоог ГЕОСТУДИО программаар тооцох

Б.Бадар-ууган

"Готик голд"ХХК-ний авто замын инженер, ШУТИС-ийн магистрант

6

Авто замын  ашиглалтын цикл дэх  хучилтын үнийн харьцуулалт

Б.Баярсайхан

“Эм Си Пи Си Жи Ар”ХХК-ний ахлах инженер, Авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин

7

Авто замын хучилтын бүтээцийн тооцооны аргачлал харьцуулалтын судалгаа

С.Амарбуян

ШУТИС, БАС-ийн багш, Техникийн ухааны магистр

8

Авто замын полимер битумын судалгаа

Н.Бямба

ТТДС-ийн Судалгаа инновацийн ажилтан

9

Тээвэр загварчлалын VISSIM  программ ашиглаж, уулзвар төлөвлөх

Х.Өнөржаргал

Замын хөдөлгөөний удирдлагын төв,Төлөвлөлт судалгааны инженер

10

Авто замын хучилтад гарч буй хагарлын судалгаа

З.Нацагбуян

ТТДС-ийн АЗИ-ийн 3-р курсын оюутан

11

Авто замын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал

 

Ц.Чадраабал

“Химон констракшин” ХХК-ний авто замын инженер

12

Авто замын битумын хэрэглээ,дотоодын олборлолт ,үйлдвэрлэлийн боломжийн судалгаа

Д.Ганбаатар

“Сайн инженеринг групп” ХХК захирал,        Техникийн ухааны магистр

13

Улаанбаатар хотын хуучин их тойрууг давхарлаж, хурдны зам болгох нь

А.Энхзаяа

" Хотын зам"ХХК-ний менежер

14

Асфальтбетон хучилтанд идэвхжүүлсэн эрдэс нунтаг ашиглахын давуу тал

Т.Батболд

ЗТХТ-ийн ЗБИЛ-ийн ахлах инженер, ШУТИС-ийн магистрант

15

Улаанбаатар хотын хөдөлгөөний загварчлал

А.Пүрэвсүрэн

ШУТИС-ийн магистрант, авто замын инженер

16

Сул шинж чанартай хөрсийг цементээр бэхжүүлэх

Ж.Бямбасүрэн

ТТДС-ийн авто замын тэнхимийн багш, ШУТИС-ийн магистрант

17

Авто замын салбарын САЕ системийн хэрэглээ, олон улсын чиг хандлага

Г.Очирдорж

ШУТИС БАС-ийн багш, Техникийн ухааны магистр

18

Авто замын барилгын ажлын чанарын удирдлага

С.Саранхүү

Авто замын мэргэшсэн инженер,мэргэшсэн төсөвчин, Т/У-ны магистр

19

Гүүрийн техник ашиглалтын түвшинг үнэлэх судалгааны ажлын үр дүн

С.Хаснавч

ШУТИС  БАС-ийн ахлах багш, Докторант

20

Авто зам,замын байгууламжийг цас, цасан хунгараас хамгаалах

Б.Бат Оргил

ТТДС-ийн АЗИ-ийн 3-р курсын оюутан

21

Монголын нөхцөлд бетон зам тавихад гүйцэтгэгч компаний анхаарах зүйлүүд

Ш.Алтансүх

“Арц суварга”ХХК-ний захирал

22

“Авто замын барилга “ мэргэжилтэй  оюутнууд ба инженер залуус бид боломжоо зөв харах

Э.ЭрдэнэтуяаТээврийн дээд сургуулийн авто замын  багш; Алтайн Зам ХК-ний материалын инженер

23

УБ хотын авто замын уулзваруудын ачааллын шалтгаан үүнээс үүсэх үр дагавар,хэтийн төлөвлөлт

Б.Жаргалдүүрэн

НАЗХГ-ын мэргэжилтэн , авто замын мэргэшсэн инженер

 

Илтгэлийн уралдааны үеэр “Үйлсийн зам” ХХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оюутны тэтгэлэгийн уралдааны дүнг танилцуулж шилдэг оюутнууддаа шагнал гардууллаа. 
“Үйлсийн зам” ХХК-ны нэрэмжит оюутны тэтгэлэгийг ТТДС-ийн авто замын инженерийн 3-р курсийн оюутан З.Нацагбуян авлаа.

Мөн тэтгэлэгийн шалгаруулалтанд оролцсон Хүрээ дээд сургуулийн 4-р курсын оюутан П.Боргилсүрэн, Б.Түвшинжаргал, Г.Энхсайхан,

Тээврийн дээд сургуулийн 4-р курсын оюутан Ц.Дөлгөөн, МҮИС-ын БАС-ын 4-р курсын оюутан М.Отгонхүү,

 ШУТИС-ын БАС-ын 4-р курсын оюутан Б.Энэрэл нар мөнгөн шагнал авлаа.