Б.Чинбат 2016.08.18 | Сайт: Vip76.mn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбат томилогдлоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбат томилогдлоо
Б.Чинбат

Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбатыг томиллоо.

Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS /Association for Overseas Technical Schorlarship/-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы Yamamoto Mfg компанид ажиллаж байжээ.
Франц, ХБНГУ, Эстони, БНСУ, Финлянд зэрэг улсуудад мэдээллийн технологи, цахим үнэмлэхийн үйлдвэрлэл, хэрэглээ, цахим засаглал, цахим сонгууль зэрэг чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хүн юм. Б.Чинбат “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, амжилттай нэвтрүүлсэн.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын болон Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй. 2011 онд төр, засгийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэн юм байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд