“Road Expo 2017” олон улсын үзэсгэлэн, бага хуралд бүртгэж байна
“Road Expo Mongolia”
2017.03.09

“Road Expo 2017” олон улсын үзэсгэлэн, бага хуралд бүртгэж байна

Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia”олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулах гэж ба Герман, Солонгос, Америк, Турк зэрэг улсаас мэргэжилтэнүүд оролцож илтгэл тавина. Үзэсгэлэнгийн 2 өдөр дараахь сэдвүүдээр илтгэлүүд тавигдах бөгөөд илтгэл сонсох хүмүүс 8011-2991 дугаарын утсаар бүртгүүлнэ үү. /хүний тоо хязгаартай/

http://roadexpo.mn/pages/road-expo-mongolia-2017-conference