Дашдорж.Ц 2012.05.03

Хийсэн юмтай, хэлэх үгтэй сайд

Хийсэн юмтай, хэлэх үгтэй сайд

Хүнд хийсэн юмтай, хэлэх үгтэй байна гэдэг сайхан хэрэг. АН-ыхан Засгаас гараад шинэхэн сайдуудыг ажлаа авах үед янз бүрээр л гоочилж байсан. Гэтэл өнгөрсөн богино хугацаанд олон ажлыг тэд амжуулжээ. Тухайлбал итгэл үзүүлбэл зүтгэлээр хариулах хүн гэдгээ ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж харууллаа. Тэрбээр улс орны бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон ажлыг хөдөлгөж чадсан юм. Улс орны хөгжлийг дэд бүтэцгүйгээр тодорхойлох боломжгүй гэж хэлээд ажилдаа орлоо. Аливаа бүтээн байгуулалтын ажил, шинэ хөтөлбөр мөнгө, хөрөнгийг нь шийдэж гэмээнэ амьдралд биеллээ олдог учиртай. Шулуухан хэлэхэд санхүүжилтийн зөв схемийг гаргаж чадвал түүнд хөтлөгдөж хэрэгждэг.

Үүнийг тэрбээр ажлынхаа гол чиглэлээ болгодог бололтой. Тэр байтугай "хөгжлийн хурдасгуур уу, хөгжлийн гацаа юу" хэмээн нэрлэгдэх дээрээ тулсан Хөгжлийн банкыг ч хийх ажилтай, хэлэх зүйлтэй болгож өгсөн.

Орон сууцны зээлээ олгоод эхэлчихсэн гэнэ шүү.

Салбарын мэргэжилтнүүд нь ч "Иргэдийг орон сууцжуулах ажлын эхлэлийг ингэж зөв тавьснаар хөтөлбөр гольдрилоороо явж чадна" гэдгийг ч онцолж байсан. Шийдвэрлэж чадахгүйн зэрэгцээ олны хардлага, болгоомжлолыг араасаа байнга дагуулдаг, хашир нөхдүүдийн халшраад байсан, шинэ төмөр замыг хөдөлгөж чадлаа. Үүний хүчинд ирэх сараас Ухаа худаг-Гашуунсухайт, Ухаа худаг Тавантолгой, Таван толгой-Сайншанд чиглэлийн төмөр замын ажил хоёр зэрэг эхлэхээр болжээ. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Аймгийн төвүүдээс хатуу хучилттай зам нийслэл рүү ирэх сараас чиглээд эхэлнэ гэнэ. Алтай уруугаа явахад саадгүй болох цаг ч ойртож байна шүү. Түүнийг ажил хариуцсан л бол ард нь гарч байж санаа нь амардаг гэж салбарынхан нь хэлдэг ч үнэн аж.