Гиймаа.Х 2017.03.10 | Сайт: Vip76.mn

Хүнсчдийн алдар спортын наадмын бүртгэл эхэллээ

Хүнсчдийн алдар спортын наадмын бүртгэл эхэллээ
"ХҮНСЧДИЙН АЛДАР" спорт наадам

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ХҮНСЧДИЙН АЛДАР" спорт наадмыг МХХолбооны дэргэдэх Талх, гурилан бүтээгдэхүүн болон Бялуу үйлдвэрлэгчдийн мэргэжлийн зөвлөл хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Тэмцээний зорилго:
Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршино.

Тэмцээн явуулах журам:
Тэмцээнийг сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис гэсэн спортын 3 төрлөөр явуулна.
Тэмцээнд баг тус бүрээс
1. Ширээний теннисний төрөлд 1 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин
2. Сагсан бөмбөгийн төрөлд 7 эрэгтэй, 7 эмэгтэй тамирчин
3. Волейбол төрөлд 8 эрэгтэй, 8 эмэгтэй тамирчин тус бүр оролцоно.

Спортын наадмыг урьдчилсан байдлаар 2016 оны 03-дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд тэмцээнд оролцох сонирхолтой МХХ гишүүн аж ахуй нэгжүүд И-мэйл хаягаар хүргүүлсэн бүртгэлийн хуудсыг бөглөн ирүүлнэ үү!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд