Д.Бат-Эрдэнэ 2017.03.10 | ХМА: Дүүрэг

Хороодын засаг дарга нараас санал авлаа

Хороодын засаг дарга нараас санал авлаа

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үйл ажиллагаатай холбоотой журмууд шинэчлэгдэн батлагдсан. 

Журманд хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг хорооны Засаг даргын саналыг үндэслэн дүүргийн ГХУСАЗСЗ-өөс байгуулна гэж заасны дагуу 1-19 дүгээр хорооны Засаг даргатай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ уулзаж хороодод ажиллах Урьдчилан сэргийлэх багийн бүрэлдэхүүний талаар санал авлаа. Энэхүү саналын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс урьдчилан сэргийлэх багийг байгуулж ажиллах юм.