Бат-эрдэнэ.Д 2017.03.13

Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор 370 эхчүүдийг уламжлахаар болов

Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор 370 эхчүүдийг уламжлахаар болов

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын даргын өрөөнд 87,5 хувийн ирцтэй хуралдлаа.

Хурлаар олон хүүхэд төрүүлж, өсгөн “Алдарт эх” одонгоор шагнуулах болзол хангасан Чингэлтэй дүүргийн харьяат эхчүүдийн тодорхойлолт, материалыг хэлэлцээд 23 эхийг “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор, 347 эхийг “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлахаар боллоо.