Дашдорж.Ц 2012.05.21

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Говь-Алтай аймагт ажиллав

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Говь-Алтай аймагт ажиллав
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Говь-Алтай аймагт 5 сарын 15-16-ны өдрүүдэд ажиллалаа. Тэрээр Улаанбоомын усан цахилгаан станцын ажил байдалтай танилцаж, хүчин чадал болон хэвийн ажиллагааны талаар мэдээлэл солилцсон байна. Мөн Говь-Алтай аймгаас Баянхонгор хүртэл 128 км замыг барих ажлыг БНХАУ-ын “Шинжан шин фа” ХХК барьж гүйцэтгэхээр өнгөрсөн жил ажлаа эхэлсэн.

Тус компани замын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барьж гүйцэтгэх бөгөөд энэхүү ажлын хүрээнд замын трансыг сэргээх, далан барих, үерээс хамгаалах байгууламж барих зэрэг ажлыг хийх юм. Өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн ажил өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй яваа аж.

Үүний хүрээнд Говь-Алтай аймгийн төвөөр дайрч өнгөрөх 4 км зам барих ажлын нээлт лхагва гаригт боллоо. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нээж хэлсэн үгэндээ замын ажлыг хийж гүйцэтгэхдээ төлөвлөгөөний дагуу чанартай барих ёстойг анхааруулаад хугацаандаа ашиглалтанд өгөх нь зүйтэй гэлээ. 4 км зам барих засварын ажлыг ирэх сарын 20 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Харин 128 км замын ажлаа ирэх арваннэгдүгээр сард ашиглалтанд хүлээлгэн өгөх юм байна.