Ч.Улаан: Зөв бодлогыг буруу гэж хэрэгжүүлбэл өгөөжөө өгдөггүй
УИХ-ын гишүүн Ч. Улаан
2017.03.16

Ч.Улаан: Зөв бодлогыг буруу гэж хэрэгжүүлбэл өгөөжөө өгдөггүй

УИХ-ын гишүүн Ч. Улаантай ярилцлаа.

-Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т орох тохиролцоонд хүрээд байгаа. Та өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрт орох нь зүйтэй гэж байсан. Харин одоо хамрагдахаар зэхэж байгаа хөтөлбөрийг их хатуу, шаард- лага өндөртэй гэж ярьж байна. Хөтөлбөрийг хэрхэн харж байна вэ?

-Манай эдийн засаг, санхүүгийн бодит байдал ийм л төвшинд хүрчихсэн байна. Хагас жилийн өмнө байдал арай өөр, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах бололцоотой байсан. Түүнээс хойш бий болсон үйл явцын үр дагавраар гарцаагүй “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах нөхцөлтэй болсон хэрэг. Манай улс өмнө нь энэ хөтөлбөрт орж байгаагүй. Харин гурван удаа “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Одоо эдийн засаг, санхүүгээ зөв бодлогоор аварья, эрүүлжүүлье гэж байгаа бол хөтөлбөрт нь орохоос өөр арга байхгүй.

-Зургаан сарын өмнө “Стэнд бай” хөтөлбөрт орох боломжтой байсан ч цаг алдсан гэж ойлгож болохуу?

-Хэнд ч ойлгомжтой биз дээ.

-Засгийн газрын зүгээс “Наймдугаар сараас эхлээд хөөцөлдсөн” гэсэн тайлбар хийж байсан?

-Хөөцөлдсөн байх л даа. Гэхдээ яг бодитой үр дүн гараагүй байна шүү дээ.

-ОУВС-д итгэл, үгэмшил төрүүлж чадаагүй юм болов уу?

-ОУВС-д гэхээсээ бид дотроо итгэл үнэмшил болгож, байр сууриа илтгэж чадаагүй гэж би бодож байна. ОУВС бол аль эрт л бэлэн байна гэдгээ илэрхийлж байсан. 2014 онд намайг Сангийн сайд хийж байхад бид энэ хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээг хийж анхных нь дүр зургийг зурж байсан юм.

-Тэгвэл нэлээд эртнээс эхэлсэн юм байна. Өнгөрсөн намраас л ОУВС-гийн хөтөлбөрт орохоор ярилцаж эхэлсэн юм шиг байсан?

-Өмнөх Шийдлийн Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрийг авахгүй гэж хоёр жил тодорхойгүй байдалд байлгасан. Түүнээс хойш үндсэндээ гурван жил алдаж байна.

-Хэрвээ 2014 онд ОУВС- гийн хөтөлбөрийг авчихсан бол одоо нөхцөл байдал ямар байх байсан бол?

-Ямар ч байсан ийм байхгүй байсан.

-Сонгууль ойртох хэрээр улс төрийн шалтгаанаар хойшлогдоод байсан байх л даа. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ОУВС-гийн хөтөлбөрийг авахгүй гэсэн хардлага яваад байгаа?

-Би нэг асуудлыг ойлгоосой гэж хүсдэг юм. Ер нь улс төр нь анхдагч юм уу, эдийн засаг нь анхдагч юм уу. Эдийн засаг чинь өөрөө нийгмийн амьдралын суурь шүү дээ. Харин улс төр бол түүн дээр байгаа нэг л бүтэц, давхарга. Тиймээс мэдээж эхний ээлжид эдийн засгаа анхаарах ёстой шүү дээ. Гэтэл манайд урвуу буюу эдийн засгаа хаячихаад улс төрөөр оролдоод байдаг. Ингэхээр улс төр нь ч өөрөө тогтворгүй нэг үгээр сууж байгаа мөчрөө байнга хөрөөдөж байгаа биз дээ. Тийм процесс явж ирлээ.

-Засгийн газар, ОУВС тохиролцоонд хүрсний дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Улсаа нэгд, намаа хоёрт тавилаа” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна лээ?

-Ерөөсөө тийм байх ёстой биз дээ. Улс орноос илүү эрх ашиг хэнд ч байхгүй. Хувь хүнд ч, улс төрийн байгууллагад ч, намд ч байхгүй. Тийм учраас улс орон, нийтлэг монголчуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж явах ёстой. Үүн дээр бол би байр суурь нэг байна. Сангийн сайд үнэхээр яг тэгээд тавьчихсан бол сайн байна.

АСУУДЛЫГ ЗӨВ МЭДРЭЭД, УРЬДЧИЛЖ ХАРААД, ӨРСӨЖ ЗОХИЦУУЛЖ ЯВАХ ЁСТОЙ

-Та ОУВС-гийн тавьж байгаа татварын өөрчлөлт, тэтгэврийн насыг нааш, цааш болгох хүмүүсийн анхааралд ороод байгаа асуудлуудыг хэр анхаарав. Эдгээр асуудлууд дээр зөв, буруу гэсэн байр сууриа зарим хүмүүс илэрхийлээд эхэллээ?

-Зөв, буруу гэдэг сонголт өнөөдөр байхгүй болчихоод байна шүү дээ. Яаж эдийнзасгаа аврах нь гэдэг асуудал яригдаж байна. Аврахын тулд бид гашуун ч гэсэн олон чухал эмийг хэрэглэхээс өөр аргагүй. Шаардлагатай, шаардлагагүй гэдэг сонголт байхгүй, харин орших уу, эс орших уу гэдэг асуудал тавигдаж байна. Оршино гэвэл цэгцтэй бодлого хэрэгтэй.

Тэгэхээр дэлхийн 200 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн, олон орныг ийм хүнд байдлаас гарахад нь хамтарч ажиллаж байсан туршлагатай ОУВС-тай хамтраад хямралаас гарах бодлогоо гаргавал зөв бодлого гарна. Яагаад гэхээр бусад улс орнуудад ямар бэрхшээл тохиолдож, түүнийг хэрхэн давж байсан бүх тэр мэдээлэл, туршлага ОУВС-д байгаа юм. Тиймээс ОУВС-тай хөтөлбөр тохиръё гэдэг нь зөв бодлоготой болъё гэсэн үг.

Мөн олон улсын байгууллага хянах болохоор зөв бодлого хэрэгжүүлэх сахилгатай болно. Тэд бодлогоосоо гажиж байна уу гэдгийг хянаж бидэнд зөвлөгөө өгнө гэсэн үг. Гажуудвал дор бүр нь дохио өгнө. Түүнчлэн хүнд байдлаас гарах санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. ОУВС өөрөө хөнгөлөлттэй зээл өгнө. Дээрээс нь гишүүн орнууддаа дохио өгнө. “Монгол Улсын бодлого нь зөв шүү, та нар хамтарч ажиллаарай, энэ улс орныг хямралаас нь гаргах ийм арга зам байна” гэдэг дохио очно. Ингэхээр ОУВС, Дэлхийн банк, олон улсын банк, санхүүгийн санхүүжилт орж ирнэ. Дээрээс нь хөрөнгө оруулагчдад итгэл төрнө.

Энгийн жишээ хэлэхэд сая Хөгжлийн банкны бондын төлбөрийг төлөхийн өмнө ОУВС-тай хөтөлбөр тохирохоор боллоо гэнгүүт л эерэг нөхцөл үүссэн шүү дээ. Тэгээд “Хуралдай” бонд босч, борлогдоод, өрөө дарлаа. Засгийн газар “Нэг удаа дефолтоос гарлаа” гэж байгаа. Үр дагавар нь ингэж гардаг юм. Тиймээс хөтөлбөрт орохгүй бол биднийг хямралаас гарах бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх сахилгатай гэдэгт хөрөнгө оруулагчид итгэхгүй. Итгэхгүй бол мөнгөө нааш нь оруулахгүй.

Одоо бол биднийг харзнаад тодорхойгүй байдал үргэлжлээд байгаа хэрэг. Тиймээс бид энэ хөтөлбөрт орох хэрэгтэй. Мэдээж хөтөлбөр дотор амаргүй олон асуудал бий. Гэхдээ өөр арга байхгүй. Ингэхгүйгээр энэ байдлаас гарч чадахгүй. Төсвийнх нь зарлага өндөр, орлого нь бага, дандаа өр тавьж зээл үүсгэж явахаар улс орон цаашдаа гарч чадахгүй байдалд орно. Тэгэхээр бодитой алхмууд хийж, шаардлагатай бол зарим татварыг нэмэх ёстой. Бид “бүсээ чангалья” гэж ярьдаг биз дээ. Тэгвэл одоо чангалдаг цаг нь ирчихсэн байна.

-Өнгөрсөн намар 2016 оны төсвийн тодотгол яригдах үеэр зарим татварын өөрчлөлтүүд орж ирж байсан. Тухайн үед УИХ дахь МАН- ын бүлэг хэлэлцээд улс төрийн шийдвэр гаргалаа гээд буцаасан л даа. Одоо тэр улс төрийн шийдвэр гаргаад буцаасан татварын өөрчлөлтүүд нь ОУВС-гийн шахалт болоод ороод ирэхээр яах бол?

-Шахалт гэж яримааргүй байна.

-Тэгж ойлгуулаад байгаа?

-Би өөр ойлголт өгөх гээд байна шүү дээ. Энэ бол шахалт биш. Намар төсвийн тодотголын Ажлын хэсгийг би ахалсан. Тухайн үед ийм асуудлууц орж ирж байсан. Тэгэхээр хямралаас гарахын тулд зайлшгүй авах ёстой арга хэмжээ биш энэ гэдэг одоо ойлгогдож байгаа биз дээ. Өнөөдөр ОУВС- гийн шахалтаар асуудлыг тавьж байгаа юм биш. Үгэнд гүйцэгдээд аргагүйн эрхэнд гаргаж тавьж байгаа хэрэг.

Сонгуулийн дараа намын бүлэг дээр “Та туршлагатай хүн, төсвийн тодотголын ажлын хэсгийг ахлаач. Эдийн засаг, санхүүгийн хямралаас гарах бодлогыг энд хийж өгөх хэрэгтэй байна” гэж надад хэлсэн. Тэгэхэд би ‘Тэгье. Гэхдээ нэг л юм хэдүүлээ тохиръё. Эдийн засгаа аваръя гэдэг ганцхан бодлогын үүднээс ажиллана гэж тохирвол би ахалья. Улс төрийг харгалзаж, нийцүүлнэ гэвэл би ахлахгүй шүү” гэсэн.

Яагаад гэвэл орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг ярьсан. Бүлэг дээр “Одоо бол эдийн засгаа л бодъё. Та ахлаач” гэсэн. Тэгээд бид ажилласан. Яг л энэ эдийн засгийг аврах алхмууд тэнд орж ирсэн. Харамсалтай нь хэлэлцэх явцад улс төр нь давамгайлаад тэр бүх санал унасан. Тэр үед улс төрөө эдийн засгаасаа дээр тавьсан юм. Одоо аргагүй амьдралд гүйцэгдэж байна. Тодорхой зүй тогтолтой шүү дээ. Хямрал үүсээд хөрөнгө мөнгөний хомсдолд орвол хэрэгцээгээ орлоготойгоо уялдуулдаг, орлогоо нэмж чадахгүй бол зарлагаа хасдаг.

Өөр арга байхгүй. Зарлагаас хасахдаа ирээдүйд чиглэсэн амьдрал дээр яг тулчихаагүй асуудлаасаа эхэлнэ. Тэр нь хөрөнгө оруулалг. Дараа нь үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэнэ. Бага зардлаар ихийг хийх болно. Ингээд бүр болохгүй бол дараа нь аргагүй нийгэмд, ард иргэдэд өгсөн халамжуудаа хянаж үзнэ гэх жишээтэй шат дараатай явдаг. Манайх бол явсаар байгаад нийгмийнхээ асуудалд гар дүрэхээс өөр аргагүй байдал руу орчихлоо. Хугацаа явах тусам байдал хүндрээд байна гэж хэлээд байгаа нь энэ юм.

-Намрын   чуулганы хувьд өөр хүлээлтүүд байсан байх. Нэг хэсэг Хятадын хөнгөлөлттэй зээл орж ирэх гэж байгаа гэж ярьж байсан?

-Ажил хариуцахад нэг зарчим байдаг юм. Энэ Засгийн газрыг “мэргэжлийн” гээд байгаа. Тэгсэн байтлаа мэргэжлийн биш хүн ажиллаж байна гэж улсууд яриад байна. Яах вэ эзэмшсэн мэргэжлээр нь шүүж Сангийн сайд эдийн засагч байх ёстой гэж байж магадгүй. Хамгийн шп нь асуудлыг урьдчилж мэдрээд, тэр үйл явцыг бодлоготойгоор зохицуулаад явах чадвартай байвал энэ мэргэжлийн удирдлага болно. Нэг хэсэг нь яаж байна гэхээр бий болчихсон нөхцөл байдалд тохирч үйл ажиллагаагаа явуулаад байна шүү дээ. Өнөөдрийнхөө галыг унтраахыг бодоод байна. Ингэвэл мэргэжлийн биш гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр асуудлыг зөв мэдрээд, урьдчилж хараад, өрсөж зохицуулж явах ёстой юм. Харамсалтай нь манайх тэгэхгүй ерөөсөө бий болсон нөхцөлдөө л хөтлөгдөөд яваад байна.

-Засгийн газар, ОУВС- гийн төлөөлөгчид тохиролцоонд хүрснээс хойш УИХ- аар асуудлыг шийдэхгүй хугацаа алдаж байгааг та шүүмжилж байна. Ер нь хугацаа их алдвал ямар эрсдэлтэй юм бэ?

-Байдал одоо улам амаргүй болж байгаа. Хугацаа гэдэг чинь үнэт капитал биз дээ. Жишээ нь, энэ онд томоохон төслөө хэрэгжүүлье гэж ярьж байгаа. Тэгвэл хугацаа алдсаар хагас жил болох нь. Монгол орон хагас жилээс хойш ердөө л намар, өвлийн бэлтгэлдээ ордог. Шинээр барилга, бүтээн байгуулалтын ажил хийхэд хугацаа хэцүү шүү дээ. Зураг төсвөө хийгээд шийдвэрээ гаргах гэсээр байтал хагас жил болно. Ингээд барилгын бодитой ажил явахгүй.

Тэгэхээр энэ бодитой бүтээн байгуулалтын нэг жилийг алдахад хүргэж байгаа юм. Уг нь бэлтгэлээ хангачихсан, зураг төсвөө гаргачихсан бол газар гэнгүүт дөрөвдүгээр сарын 15- наас барилгын ажил өрнөөд явж байвал хэрэгтэй. Тиймээс хамгийн гол нь цаг хугацаа алдаж байна. Үүнийг дагаад бид олон асуудлаа шийдэх боломжоо хойшлуулж байгаа. Үүнээс болоод эдийн засаг, санхүүгийн нөхцөл маань хүндэрч байна. Энэ ачаа эцэстээ ард иргэд дээр л очдог.

-Хөтөлбөрт ороход амар-гүй олон асуудал бий гэж хэлсэн. Наад зах нь бензин шатахууны онцгой албан татварыг нэмнэ гээд байгаа. Энэ бол шууд л иргэд рүү чиглэнэ шүү дээ. Ийм нөхцөлд төсвийн тодотголыг МАН дэмжих болж байна. Энэ ер нь яах бол?

-Би юм чинь үе шаттай явдаг гэсэн шүү дээ. Ирээдүйд чиглэсэн зардлаа хасах, үйл ажиллагааны зардлаа хэмнэх энэ үе шатыг өнгөрчихөөд одоо гарцаагүй иргэд дээрээ очих шатандаа орчихсон байна. Одоо үүнийг хийхгүй бол цаашдаа байдал улам л хүндэрнэ. Тэгэхээр л зайлшгүй хийх ёстой арга хэмжээг эртхэн шиг л хэрэгжүүлээд богино хугацаанд үр дүнг нь үзэх л асуудал. Шийдэж ядаад, урсгалаараа нөхцөл байдалд хөглөгдсөөр байтал бүх юм зэрэг л доошоо яваад байна шүү дээ.

ЗАРДЛАА ХЭМНЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖОО ДАЙЧЛАХ ХЭРЭГТЭЙ

-АН-ын дарга асан З.Энхболд татвар нэмж байхаар хэмнэлтээ сайн хийх хэрэгтэй гэдэг утгатай ярилцлага өгсөн байсан. Төсвийг өмнөх жилүүдийнхээс бууруулахгүй баталсан гэдэг шүүмжлэл бий. Таны хувьд хэмнэлтийг хэр төвшинд хийсэн гэж боддог вэ?

-Ер нь эдийн засаг, санхүүг сэргээх, аврах үйл ажиллагааг иж бүрнээр нь хийх ёстой. Түүнээс биш зөвхөн захиргааны зардлыг хэмнээд бусад зардалд гар хүрэхгүйгээр санхүүгийн байдлаа сайжруулна гэж байхгүй. Зардлаа хэмнэхийн зэрэгцээ орлого олох боломжоо дайчлах хэрэгтэй. Нийгмийн халамжаа ч оновчтой болгох ёстой. Энэ бүхнийг иж бүрнээр нь хооронд нь уялдаатай авч үзэх ёстой юм. Төрийн захиргааны байгууллагын зардал буюу удирдлагын зардал гэж ярьдаг. Үүнийг бол жил жилд тав, арван хувиар танасаар байгаад өнөөдөр бол нэлээд бууруулчихсан.

Эмнэлгүүд ариун цэврийн зардалгүй болчихлоо, угаалгын нунтаг, савангаа авч чадахгүй байна гээд ярьдаг биз дээ. Энэ чинь тэр захиргааны зардал нэлээд танагдчихсан гэсэн үг. Тэгвэл одоо байгаа юмыг танаад байх биш бүр цоо шинэ бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Хэмнэлттэй, цомхон бүтэц хэрэгтэй болж байна. Ингэхээр цаана нь олон хүн ажилгүй болно гээд асуудал ярина. Гарцаагүй аврахаас өөр аргагүй ийм арга хэмжээг авах л хэрэгтэй болно. Аль болох цомхон, давхардалгүй, чирэгдэлгүй, цөөн орон тоотой, чадварлаг хүмүүсээр төрийнхөө ажлыг бага зардлаар явуулах энэ горимд орох ёстой. Тэгэхгүй бол манай зардал данхайчихсан.

Өнөөдөр 180-аад мянган хүн төрийн албанд ажиллаж байгаа. Аравхан жилийн өмнө энэ чинь 120 мянга байсан шүү дээ. Энэ бүхнийг иж бүрнээр нь авч хэрэгжүүлэх ёстой. Гарцаагүй гашуун эмийг нэг хэсэг нь хүртэхээс өөр аргагүй. Бүгдээрээ сэхэх аргагүй болж болохгүй биз дээ. Тэр эмийг аль болохоор цөөн хүнд уулгая гэдэг үүднээс санхүүгийн эх үүсвэр дайчлах, гадны боломжийг ашиглахаар анхаарал тавиад хөөцөлдөж байна л даа. Гэхдээ бодлоготой, сахилгатай гэж л гадна талдаа ойлгогдохгүй бол эго хэрэгжихгүй.

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт орно гэхээр нэг айхтар амьдрал үзэх гэж байгаа юм шиг л мэдээлэл тархаж байна. Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрөөр манай улс хэдэн жил явах юм бол?

-Хэрвээ тохирсон бодлогоо тууштай хэрэгжүүлбэл гурван жилийн дотор байдлыг бүрэн засч илааршуулна гээд байгаа шүү дээ. Одоо шуурхай эхлэх юм бол гурван жилийн дотор 6-8 хувийн өсөлттэй болно гэж яриад байгаа. Бид шийдэж чадахгүй, учраа олохгүй байсаар байвал энэ гурван жил хойшлоод л байна. Бидний тодорхойгүй, үлбэгэр, шуурхай ажиллаж чадахгүй байгаагаас болоод энэ хөтөлбөрөөс гарах хугацаа сунана. Хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа бодлогоо иж бүрнээр хэрэгжүүлж чадахгүй, хагас дутуу хийгээд ухарч няцвал энэ хугацаа мөн сунана. Тийм учраас би хувьдаа хэдэн жилийн дараа гарах уу гэдгийг яг хатуу хэлж чадахгүй байна. Түргэн гаръя гэвэл яг тэр гурван жил дотроо тохирсон бодлогоо яс хийгээд шуурхай үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. “Зовлонгийн түргэн жаргалын удаан” гэдэг шүү дээ.

-Одоо эдийн засгийн өсөлт нэг хувьд хүрэхтэй үгүйтэй байна. Ийм нөхцөлд гурван жилийн хугацаанд 6-8 хувийн өсөлт узүүлэх бодомжтой юу?

-Боломжтой гэж бодож байна. Үзүүлж ч байсан шүү дээ. 1992 оныг сана даа. Эдийн засаг хасах 12 хувийн уналттай, жилдээ 360 хувийн инфляцтай нэг үгээр барааны үнэ жилд 360 хувиар өсч байсан. Ажилгүйдэл, ядуурал гэдэг юм цоо шинээр бий болчихсон. Хувьчлал нэрийн дор төрийнхөө үйлдвэрийн газруудын бүгдийнх нь үүдийг хаачихсан хүнд үед зөв бодлого явуулсан учраас хоёр жилийн дараа 6.3 хувийн өсөлт гаргаж чадсан. Өнөөдөр юугаараа илүү муу байгаа юм.

Монголчууд чадна шүү дээ. 2000 онд хасах нэг хувийн эдийн засагтай. Өр ширэндээ баригдчихсан, цалин тэтгэврээ тавьж чадахгүй эдийн засаг бий болсон биз дээ. Зөв бодлого явуулж, төрийн сангийн нэгдсэн тогтолцоо бий болгож, санхүүгийнхээ удирдлагыг төвлөрүүлээд, хөрөнгө мөнгөн дээр хатуу хяналт тавьсан. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль гаргаж шинэ тогтолцоонд шилжээд 2004 он гэхэд Монгол Улс дотоод битгий хэл гадаад өрөө дараад эдийн засаг эрүүлжиж байлаа. Зөв бодлого явуулаад цаг нартай уралдаж ажиллавал болдог юм.

МАНАЙХАН СОНГУУЛЬ БОЛГОНООР БҮХ ЮМАА ӨӨРЧИЛДӨГ

-ОУВС-гийн хөтөлбөрт ороод бүх юм зөв байрандаа орлоо гэж бодъё. Гэвч гурван жил хэрэгжүүллээ гэхэд сонгуулийн наана хөтөлбөроөс гарчихна. Улстөрчид дахиад л дураараа шийдвэр гаргах эрхээ эдэлж эхэлнэ гэсэн үг. Ингээд дахиад “Стэнд бай” ярих уу. Манай улс 26 жилийн арав гаруйд нь ОУВС-тай хамтарч ажилласан байна гэж статистик бай- сан. Энэ байдлаас яаж гарах юм бэ?

-Амьдрал үнэндээ тийм л байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд аргагүй байдалд орохоороо олон улсын байгууллага түшээд хөтөлбөр аваад зөв болдог. Жаахан эдийн засаг сэргээд бядтай болоод ирэнгүүтээ манайхан хөтөлбөр шиг хэрэггүй юм байхгүй гээд дураараа дурддаг. Ингээд 26 жил унаж, босоод явж байгаа биз дээ. Бидэнтэй хамт шилжилтийг эхлүүлсэн улс орнууд хөгжиж дэвшээд, хөл гараа олоод явчихлаа. Тэд бодлогоо тууштай хэрэгжүүлж чаддаг сахилгатай байна. Манайхан харин сонгууль болгоноор бүх юмаа өөрчилдөг.

Өмнөх бодлогоо өөрчилдөг, төрийн уламжлалыг аддагдуулдаг. Тэгээд бүх бурууг нь олон улсын байгууллага руу чихдэг. Ингээд өөрсдөө нэг байран дээрээ дэвхцээд байгаа хэрэг. Монгол шиг баян, эдийн засгийн өндөр өсөлтөд хүрч чадаж байсан улсад цаанаа потенциал нь байгаа. Түүнийгээ ашиглаж чадахгүйгээс болоод бидний байж байгаа нь энэ. Бид улс төрийнхөө тогтолцоог буруу явуулж байна. Ардчилал гэдэгт дэндүү гүн ороод учрыг нь сайн ололгүй их гажуудуулсан байна. Уламжлал гэдэг чинь дөрвөн жил болоод бүх юмаа нурааж байдаг юм биш шүү дээ. Маргарет Тетчер “Ардчилал гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Дэг журам,сахилга хариуцлага, зохион байгуулалт  байхгүй юу” гэж хэлсэн байдаг. Бид эрхээ бүхнээс түрүүнд тавьсан, үүргээ биелүүлэхээ байсан. Үүнээс л болсон хэрэг шүүдээ.

-Хөтөлбөрийг хэрэгжуүлбэл 5.5 тэрбум ам долларын үүд нээгдэнэ гээд байгаа. Ийм мөнгөөр мэдээж 6-8 хувийн өсөлт үзүүлэх байх. Гэхдээ энэ мөнгийг зүгээр авахгүй буцааж төлөх болно?

-ОУВС-гийн хөтөлбөрт ороод ирэхээр гадныхны Монгол Улстай хамтран ажиллана гэдэг итгэл нэмэгдэнэ. Манай эдийн засгийн зээлжих зэрэгаэлүүд өснө. Гэхдээ бид нэг юмыг ерөөсөө мартаж болохгүй. Монголчууд бид маш ухаалаг байх ёстой. Тэр боломжийг зөв ашиглах хэрэгтэй. Зээл гэдэг чинь тодорхой хугацаанд бидэнд олгож байгаа боломж юм. “Чи миний мөнгийг маш бага хүүтэй 20 жил ашигаа. Дараа нь асуудлаа шийдчихээд буцаагаад өгөөрэй” гэсэн үг шүү дээ. Дэлхийн бүх улс оронд ийм систем явдаг. Өндөр хөгжилтэй орнууд энэ системийг зөв ашигласан учраас хөгжсөн.

Тэгэхээр бидэнд ямар үүрэг ирж байна гэхээр энэ мөнгийг дээд зэргийн үр өгөөжтэй ашиглах ёстой юм. Богино хугацаанд асуудлаа шийдэж, өгөөж олж зээлээ төлөөд цаана нь юмтай үлдэх ёстой. Тэгж чадсан улс орнууд хөгждөг. Гэтэл манайх “Чингис” бондыг босгоод ирлээ яаж ашиглах уу гэхээсээ өмнө “Энэ хамгийн муу бонд” гээд анхны өдрөөсөө улстөржсөн. Тэгээд зээлийг ашиглах ажлаа олигтой хийгээгүй. Үүнээсээ болоод таван жил өнгөрсөн одоо яаж зээлээ төлөх үү гэдэг асуудалд орж байна. Энэ зээлийг үр дүнтэй ашигласан бол таван жилд хэд хэдэн үйлдвэрийн газар бий болгочихсон.

Тэр нь эргээд зээл төлөх хэмжээнд хүрчихсэн байх боломж байсан шүү дээ. Тэгэхээр бодит ажлаа хийхгүй байгаа юм. Зөвхөн амаараа бие биедээ муулах, сайлах, надаас чамаас болсон, би чамаас илүү чи надаас муу гэсэн ийм л юм ярьж байна Түүнээс бонд босгоод мөнгөтэй болчихсон нь буруу юм биш шүү дээ. “Мөнгө өөрөө аз жаргап биш. Гэхдээ мөнгөгүйгээр аз жаргал байхгүй” гэдэг Орос ардын нэг зүйр үг бий. Мөнгөгүй бод юу ч хийж чадахгүй бие биенээ муулаад сууна. Мөнгө нь байхад ашиглаж чадахгүй байна гэдэг өөрийн муугийнх.

2012 оноос хойш мөнгөөр дутагдаагүй шүү дээ. Ашиглаж чадаагүй байхгүй юу. Тийм учраас ийм байдлыг цааш нь давтаж болохгүй. Үүнийг харин сайн аншгааж байж өгөөжийг нь гаргах ёстой. Тэгэхгүй дөрвөн хувиар авсан зээяээ найман хувьтай зээлээр төлөөд яваад байвал яах юм 6э. Улам өрөнд ороод хүндрээд байна биз дээ.

-“Хуралдай” бонд тийм үйл явдал болсон?

-Тэгсэн. Бидний бодиг байдал тэр. Үүний оронд ийм үйлдвэрүүд байгуулж, тийм бүтээгдэхүүнийг экспортод гаргасан. Орлого нэмэгдсэн. Энэ орлогоороо төлнө. Оюутолгойн эхний ээлж ашиглалтад орсон. Тэндээс авч байгаа үр өгөөжөөр төлнө гэсэн бол асуудал байхгүй. Гэтэл дотроо маргалдсаар байгаад Оюутолгойгоо гадныханд тавиад туучихсан.

Гурван тэрбум долларыг гадныхан луйвардчихсан. Тэр мөнгө байсан бол Монгол Улс өнөөдөр ийм байдалд орохгүй шүү дээ. Оюутолгойн уурхайн нэгдүгээр ээлж ашиглалтад орохын өмнө Рио Тинтогийн өр 100 гаруй сая доллар байсан. Оюутолгой ашиглалтад орсны дараа жилд цэвэр ашиг нь долоон тэрбум доллар болсон. Олон улсын мэдээлэл дээр тавьсан баланс нь тийм байгаа.

ХЭДҮҮЛЭЭ ГУРВАН ЖИЛ ТЭСЬЕ, ТЭВЧЬЕ, ЗҮТГЭЕ

-Хөтөлбөрт орлоо гэхэд санхүүжилт нь улирал тутам орж байх юм билээ?

-Бидэнд бодлого гаргахад тусалж, бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж зөвлөнө. Дээрээс нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хэрвээ тохирсон бодлогоосоо ухраад үйл ажиллагаа нь саармагжаад ирэх юм бол ОУВС мөн хүлээлтийн байдалд орно. Та нар бодлогоосоо ухарлаа тэгвэл бид дэмжлэг туслалцаагаа мөн жаахан хүлээнэ гэнэ. Улирал улирлаар нь хянаж үзнэ гэдэг чинь тэр л дээ.

-Тухайлбал, сонгуультай холбогдуулаад ч юм уу хатуу тохирсон бодлогоосоо ухарч хүлээлтийн байдалд оруулж мэдэхээр байна?

-Ганц болгоомжлол тэр юм. Тэгээд Засгийн газрын улсынхаа эрх ашгийг намынхаа дээр тавилаа гэсэн үгийг олзуурхаад байгаа. Ингэж эдийн засгаа аврахын төлөө тууштай явж байгаа бол яг зөв. Үнэн бодит байдлаа ард түмэндээ хэлэх хэрэгтэй. Үүнээс өөр арга зам байхгүй байна гэдгээ ард түмэнтэйгээ ярьж ойлголцох хэрэгтэй. Хэдүүлээ гурван жил тэсье, тэвчъе, зүтгэе гээд явбал ойлгоно шүү дээ.

Ингэхгүй улсуудын санааг хоёрдуулаад байхаар бодлбш дээрээ төвлөрч өгөхгүй, ажил явахгүй, хугацаа л алдаад байна. Ер нь ийм бодлогын үр дагавар нь эхний ээлжинд хүнд харагдахгүй зүйлийг их хүнд үйл ажиллагаа гэдэг. Эмээр бол их гашуун. Гэхдээ анагаах чадвартай. Ийм хүнд үйл ажиллагаа бодлогыг улс төрийн замнал нь эхэлж байгаа шинэ залуу улстөрчид хийдэггүй юм.

-Эрсдэлтэй гэж үү?

-Ирээдүйгээ хэн баллах юм. Тиймээс карьерийн албан тушаалтнууд хийдэггүй. Харин алдах юмгүй, ажлын эрх ашгийн төлөө бүхнээ зольж чадах тийм улсууд ийм бодлолын эрс алхам хийж чадна Нам бол тэгж бодох хэрэгтэй. Эхлээд галыг нь гог хэсэг нь унтраагаад аятайхан болоод ирэхээр шиго залуучууд аваад явж болно. Би энэ улс орны эдийн засаг дотор 40 жил зууралдаж, эдийн засгийн дөрвөн систем солигдоход ажиллалаа. Тийм учраас одоо яриад байгаа шинэ юм шиг зүйлсийг бид бүгдийг нь туулаад гарчихсан юм.

-Хэлбэр нь өөрчлөгдсөнөөс биш хуучин зүйлс гэж үү?

-Өнөөдрийн яриад байгаа бодлого цоо шинэ юм биш. Бид өөрсдөө туулаад гарчихсан тийм л явдлууд. “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэдэг шиг үүнийг чинь бас үзээд сайн мууг нь болох болохгүйг нь үзсэн хүмүүс манайд зөндөө бий. Тийм болохоор бодлогоо гаргаж аваад түүн дээрээ эргэлт буцалгүй тууштай байх ёстой.

Чиний, миний, ардчилсан, ардын гэхгүйгээр улс орныхоо эдийн засгийг сэргээж, аваръя гэдэг ганцхан зорилго тавих ёстой. Янз бүрийн юмаар улс төр хийж бие биенийхээ ажлыг удаашруулж, саармагжуулахаа больё. Аль аль нь л зээл авсан шүү дээ. Одоо би бага авсан, чи их авсан гэж маргалдаж байх ямар хэрэг байна. Монголдоо ашигтай ашиглая гэдэг дээр санал нэгдэе л дээ.

Яахаараа нэг хэсэг нь танигдахаа байгаад гадныхны эрх ашгийг хамгаалаад нүд нь бүлтийгээд, нүүр нь улайгаад зүтгээд байгаа юм. УИХ-ын чуулган дээр Г.Уянга гишүүн нэг удаа “Рио Тинтог хамгаалаад байгаа энэ залуучууд монгол хэлийг ямар сайн сурсан юм бэ. Та нарт баяр хүргэе” гэж хэлсэн нь ерөөсөө мартагддаггүй юм. Харахад монгол юм шиг мөртлөө ярьж, хийж байгаа үйлдэл нь бүгд гадныхны төлөө. Монгол хэлээр мөн сайн ярьж байна шүү эд нар гэж байсан. Тэгтлээ хүний дүр төрх өөрчлөгдөж байна шүү дээ.

НАМРЫН ЧУУЛГАН ТАНИН МЭДЭХҮЙН ЧУУЛГАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

-Өнгөрсөн намрын чуулганаар халамжийн шинжгэй олон хууль батлагдлаа. Одоо ОУВС-гийн хөтөлбөрт орвол халамжийн хуулиуд үнэ цэнгүй болох нь. Таны хувьд намрын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

 -Бүх процесс ард түмний нүдэн дээр болсон шүү дээ. Би намрын чуулганаар төсвийн тодотголын ажлын хэсгийг ахалж ажилласан тухайгаа дээр дурдсан. Тэр бодлого дэмжигдээгүй. Түүнээс хойш ний нуугүй хэлэхэд би хүлээлгийн байдалд орсон. Ерөнхийдөө намрын чуулган танин мэдэхүйн чуулган болж өнгөрлөө. Энэ бол асуудал шийдэж, ажил хэрэг урагшлуулах асуудлаа танин мэдэх чуулган болсон. Яг бодит асуудлынхаа гүн рүү ороогүй. Одоо хөтөлбөр батлагдвал гүн рүү нь орох байх.

Тэгэхээр хэлд, хөлд орохыг нь хүлээе. Хөлд ороогүй хүүхдийг хурдан гүй, хэлд орж адаж байгаа хүүхдийг худлаа ярилаа гэж загнаад байж болохгүй биз дээ. Хөлд, хэлд орсон хойно нь ажиллах бололцоо гарах болов уу гэж бодоод хүлээлтийн байдалтай байсан. Гэхдээ би бол өөрийнхөө байр суурийг бол байнга илэрхийлж байсан шүү. Өнөөдөр эдийн засаг хямарчихлаа гэж бүгдээрээ ярьж байгаа боловч яг хямрал гэдгийг нь мэдрээгүй. Мэдэрч чадахгүй байгаа учраас тийм халамжийн хуулиуд гараад байгаа юм.

-Яагаад мэдэрч чадахгүй байна?

-Бололцоо байгаа гэж боддог юм болов уу. Дээрээс нь мэдээж сонгуульд өрсөлдсөн мөрийн хөтөлбөрт байгаа зорилтууд бий. Тэрийг хэрэгжүүлье гэж байхад буруу гэж болохгүй. Зөв бодлогыг буруу хэрэгжүүлбэл өгөөжөө өгдөггүй юм. Бодлогыг хэрэгжүүлэх тодорхой үе шат, эрэмбэ дараа, цаг хугацаа байх ёстой. Алийг нь хэзээ эхэлж, хэдийд дуусгах уу, юуг эхний ээпжвд шийдэх үү гэдэг чинь бас өөрөө их нарийн ньюанстай. Түүнээс биш хүнд таалагдсан болгоныг шүүрч аваад эхлээд шийддэг юм биш. Аливаа асуудлын эрэмбэ дарааг зөв олж, ээлж дугаарыг нь зөв тогтоож, тэгээд цаг хугацаатай нь уялдуулж байж шийддэг юм.

Хамгийн энгийнээр хэлбэл эдийн засгаа чадавхижуулж байж, бий болсон боломждоо түшиглэж нийгмийн асуудлаа шийдэх үе шатандаа бид байгаа юм. Манай улс нийтийнхээ асуудлыг эхэлж шийдээд эдийн засгаа түүндээ зохицуулаад явдаг чадавхитай болж чадаагүй байна. Хөрөнгө мөнгөтэй, нөөцтэй, үйлдвэрлэлтэй улсууц бол нийгмийн асуудлаа нэгт тавьж байна. Манайд бал тийм боломж байхгүй. Тиймээс эдийн засгаа өөд нь татаад бий болсон боломждоо тулгуурлаж нийгмийнхээ асуудлын алхам алхмаар ахиулах ёстой. Манай хөл толгой солигдчихсон байгаа.

-Намрын чуулганаар нэг өдөр чуулган хаалттай хуралдсан. Түүгээр эдийн засгийнхаа тулгамдсан асуудал дээр нэгдсэн байр суурьтай болоогүй хэрэг үү?

-Асуудлыг хөндөж ярьсан нь зөв. Гэвч тэр өдрийн чуулганаар ямар ч тодорхой шийдэл, нэгдмэл байр сууринд хүрч чадаагүйд би харамсаж байгаа. Бүгдээрээ хүнд, амаргүй байдлаас яаж гарах уу гээд ярьсан. Би тэр чуулган дээр хэдүүлээ гурван асуудлаар байр сууриа нэгтгээд гарвал яасан юм бэ гэж санал тавьсан. Нэгдүгээрт хариуцлагагай байя. Төрийн албаны хуулиа гаргая. Энэ үндсэн дээрээ ажлын хариуцлага алдсан байвал ямар нэгэн улс төр наана, цаана гэхгүйгээр хариуцлага тооцдог ийм журманд оръё гэсэн. Харамсалтай нь, үүн дээр огт анхаарч яриагүй.

Одоо манайд ажлын хариуцлага алдаж улс эх орныг хохироосон хүн улс төр хийж хариуцлагаас мултрахыг оролдож байгаа тогтолцоо байна шүү дээ. Нэг нь намаараа хамгаалдаг, нэг нь намайгөөр намынх болохоор хариуцлага тооцлоо гэж урвагнадаг. Зөвхөн ажлын эрх ашгийн шалгуураар хандая л даа.‘ Өнөөдөр төрийн өмчийн бүх компаниуд чинь аддащалгай болчихсон байна. Тэгтэл алдагдалд хүргэсэн хүмүүстэй яагаад хариуцлага тооцож болдоггүй юм. Хоёрдугаарт, энэ хүнд байдлаас гарах эдийн засгийнхаа арга замыг зөв ольё. ОУВС-гийн хөтөлбөрт түргэн оръё. Хугацаа алдаж байна гэж хэлсэн.

Түүнээс хойш л бид чинь “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” рүү орчихлоо шүү дээ. Тэр болтол “Стэнд бай”-д орох юм гэж бодож байсан. Гуравдугаарт; ОУВС-гийн хөтөлбөрт орчихвол ямар ч ухралт буцалт; эргэлзсэн, тээнэгэлзсэн юм байхгүй тууштай явна гэдэг дээрээ саналаа нэгтэгчихье. Тэгээд түргэн хугацаанд үр дүнг нь үзье гэсэн. Харамсалтай нь ямар ч асуудлаар нэгдмэл байр сууринд хүрээгүй.

Жаахан ярьж байгаад өнгөрсөн. Ер нь бид ярьж чаддаг, хийж чаддаггүй улс л даа. Бодлого сайн гаргадаг боловч бодлогоо дагадаггүй. Монгод Улс аль 19% овд 2021 он хүртэлх хөгжлийн бодлогоо гаргасан шүү дээ. Тэгээд мартдаг юм. Өнөөдөр 400 гаруй үндэсний хөтөлбөр баталчихсан гээд байгаа биз дээ. Хэрэгжиж байгаа нь хаана байна. Дандаа ширээнд хийгээд мартсан байгаа. Бидний хөгжихгүй байгаагийн шалтгаан энэ.

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй болж байх шиг байна. Та ОУВС-тай асуудлаа шийдэхгүй цаг алдсаар байвал нэлээд хохиролтой гэж байна. Хэрвээ цаашид ийм байдал удаан үргэлжилбэл ямар үр дагавар гарах бол?

-Эдийн засаг маань улам л хүндэрнэ. Амьдрал улам хүнд болно. Ард түмэн бухимдана. Тэгээд магадгүй сүүлд нь засаг төрөө хална, солино гэдэгтээ хүрнэ. Тийм юм руу л явна. Чадсан, чадаагүй гэдгээ дуудалцана Нэг хэсэг нь тэгэх байсан, ингэх байсан гэж мэдэмхийрнэ. Муу юм руу явж байна Өдөр өдрөөр бид чирэгдэж байна. Одоо бидний хувьд тодорхой байдалд шахагдчихсан түүний өөдөөс түрж чадахгүй байна. Эдийн засаг биднийг уулын уруу түрээд байна Уг нь бол уулынхаа өөд эдийн засгаа түрэх ёстой юм. Одоо өдөр өнгөрөөж, богинохон харж байна