Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон дарга нарт  үнэмлэх гардууллаа
2017.03.16

Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон дарга нарт үнэмлэх гардууллаа

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хороодын Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон дарга нарт  үнэмлэх гардууллаа. 

Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэрээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох хороодын Иргэдийн Нийтийн хурал, Хурлын дарга, Тэргүүлэгчидтэй хамтарч дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийнхээ сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө нэг баг болж, дэмжиж хамтарч ажиллах болно гэдгийг цохон тэмдэглээд бүгдэд нь баяр хүргэж амжилт хүссэн юм.