Амарбаясгалан.Д Сандуй.Ц 2017.02.26 | Сайт: Vip76.mn

"Миний өвөө Пунцагийн Жасрай" шинэ номын нээлт боллоо

"Миний өвөө Пунцагийн Жасрай" шинэ номын нээлт боллоо

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсны зээ охин А.Ариунзаяа өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан "Миний өвөө Пунцагийн Жасрай" хэмээх ном туурвин бичиж, өнөөдөр шинэ номынхоо нээлтийг хийлээ.

Энэхүү номонд шинэ үндсэн хуулийг батлалцаж явсан Пунцагийн Жасрай хэмээх эрхэм хүний бага залуу нас, удам судар, амжилт бүтээлийнх нь талаар өгүүлэх бөгөөд түүний талаар нэр хүндтэй эрхмүүд хэрхэн дүгнэн бичсэнийг унших боломжтой. П.Жасрай гуайн зээ охин Аюушийн Ариунзаяа хувьд 2016 оноос Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд