Бат-эрдэнэ.Д Эрдэнэбат.Ж 2017.03.20 | Телевиз: TV5

Чингэлтэй дүүргийн зарим иргэн төрийн дээд одон медаль гардлаа

Монгол цэргийн өдөр”, Монгол Улсад орчин үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Науризын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар зарим иргэдийг шагналаа.

Шагналыг  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн ахмад багш С.Лхагважав, “Алтан гадас” одонгоор Чингэлтэй дүүрэг “Окинск” ХХК-ийн хүнсний үйлдвэрийн инженер, технологич Д.Эрдэнэлхам, Чингэлтэй дүүрэг “Нью процесс” ХХК-ийн менежер Л.Алтанцэцэг, Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Амгалан нарын 8 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Чингэлтэй дүүргийн 11 хорооны хэсгийн ахлагч Д.Бат-Орших, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Баянбат нарын 4 хүнийг тус тус шагналаа.