Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар чуулга уулзалт 6 дугаар сарын 19, 20-нд болно
Монголын Бизнесийн Зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтын үеэр
2017.03.20

Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар чуулга уулзалт 6 дугаар сарын 19, 20-нд болно

Анхдугаар чуулга уулзалтаар “Монголын бизнесийн тогтвортой өсөлт ба хөгжил” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байсан бол энэ жил “Азийн бүс нутгийн уялдаа холбоо” сэдвийн дор болно гэж албаны эх сурвалж мэдээллээ.

6 дугаар сарын 19, 20-нд болохоор товоо зарласан Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Харин одоо ирэх саруудад Монголын Бизнесийн Зөвлөлийн бие даан болон хамтран зохион байгуулах, дэмжин ажиллах арга хэмжээнүүдийн талаар товч мэдээллийг хүргэе. 

“Төслийн удирдлагын үндэс” сургалт

- Зохион байгуулагч: PMI Mongolia Chapter

- Хэзээ: З дугаар сарын 25, 26:

- Хаана: Галакси Тауэр

- Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдэд 20 хувийн хөнгөлөлттэй.

“Монголын эдийн засгийн чуулган 2017” хэлэлцүүлэг

- Зохион байгуулагч: Монгол Улсын Засгийн газар

- Хэзээ: 3 дугаар сарын 30,31

- Хаана: Төрийн ордон

- Сэдэв: Тогтвортой бодлого, хариуцлагатай түншлэл

- Төлбөр: нэг хүн 400 000 төг, хоёр хүн 700 000 төг

Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдэд 10 хувийн хөнгөлөлттэй.

“Жиу-жицу” бөхийн спортын нээлттэй өдөрлөг

- Зохион байгуулагч: Монголын Жиу-жицу бөхийн холбоо

- Хэзээ: 4 дүгээр сарын 1

- Хаана: Түмэн эх чуулга, Гаруда клуб

- Төлбөр: Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүдэд нээлттэй, гишүүн биш бол 20 000 төг

“Монголын уул уурхай 2017” олон улсын уул уурхайн үзэсгэлэн

- Зохион байгуулагч: Minex Mongolia, Эрдэнэс Монгол ХХК, дэмжигч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Ашигт малтмал, газрын тосны газар, Оюу толгой

- Хэзээ: 4 дүгээр сарын 5-7

- Хаана: Буянт Ухаа спорт цогцолбор

- Сэдэв: Монгол дахь хамгийн том экспо

- Төлбөр: 1 м2= US$150-390

Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдэд 15 хувийн хөнгөлөлттэй.

“Лондон бизнес форум” /зургаа дахь удаагийн/

- Зохион байгуулагч: Монгол-Британийн худалдааны танхим

- Хэзээ: 4 дүгээр сарын 5

- Хаана: Bloomberg, City Gate House, 39-45 Finsbury Square, London EC2 A 1PQ

Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт /NAMBC AGM/

- Зохион байгуулагч: АНУ-Азийн удирдагчид

- Хэзээ: 4 дүгээр сарын 27, 28

- Хаана: Арлингтон хот, Пентагон Сити зочид буудал

“Түншлэл 2017” Монголын Хөрөнгө оруулалт, бизнесийн форум

- Зохион байгуулагч: Монгол-Малайзын хөгжлийн холбоо

- Хэзээ: 7 дугаар сарын 4,5

- Хаана: Малайз улсын MITEC үзэсгэлэнгийн танхим