Өмнөговь аймагт үүсээд буй нөхцөл байдалд анхаарлаа хандуулахыг хүслээ
2017.03.21

Өмнөговь аймагт үүсээд буй нөхцөл байдалд анхаарлаа хандуулахыг хүслээ

Өмнөговь аймагт үүсээд буй нөхцөл байдалд анхаарлаа хандуулахыг хүслээ

“Эрдэнэс таван толгой”-гоос нүүрс тээвэрлэхэд замын зорчих хэсгийн нөхцөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт тааруу байгаагаас жолооч нар осол гаргаж, “Гашуунсухайт”-ын хилийн боомтоор нэвтрэхэд ачаалал үүсч олон хоногоор дугаарлан зогссоноос гэмт хэрэг гарах, хүмүүсийн бие муудах, өвдөх зэрэг асуудал гарч байна.

Иймд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тухайн нутаг дэвсгэрт байнгын буюу түр оршин суугч иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалах, нүүрс тээвэрлэгч жолооч нарын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулж, аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга А.Сугир нарт хандан албан тоот явуулаад байна.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт зам, дэд бүтцийн асуудлыг шийдэж, тээвэрчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахыг хүссэн байна. 

undefined