Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзав
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин уулзалтын үеэр
2017.03.22

Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзав

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэдтэй уулзав.

Иргэний танхимд болсон уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тойргийн иргэддээ УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэрийг танилцуулж, цаг үеийн мэдээ мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулж, харилцан санал солилцож байлаа.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Ариунтуяа нар байлцсан юм.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэд