т.бадрал 2017.03.24 | ХМА: ОБЕГ

Гамшгаас хамгаалах дадлага сургуульд иргэд идэвхтэй оролцов

Гамшгаас хамгаалах дадлага сургуульд иргэд идэвхтэй оролцов

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа.

Улсын хэмжээнд  гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас хамгаалах дадлага сургуульд идэвхтэй оролцлоо. 

Тухайлбал, гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор Төрийн ордноос Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын нийт 700 гаруй ажилтан албан хаагч, Нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагуудын 2300 гаруй ажилтан албан хаагчид хамрагдлаа.

Гамшгаас хамгаалах сургалт дадлагын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газраас Сүхбаатарын талбайд дүүргийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийг зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.