2017.03.24

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг төрөлжүүлэх нь зүйтэй

Говь-Алтай аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр 280 гаруй оюутан 20 төрлийн мэргэжлээр 2,5 жилийн хугацаагаар суралцаж байна.

450 оюутан сургах хүчин чадалтай тус төвд автомашины засварчин, модон эдлэлийн мужаан, хүнд машин механизмын операторч, барилгын сантехникч, тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтнууд бэлтгэгддэг аж.

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн сургуулийг 2016 онд төгсөгчдийн 56,5 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Цаашид бүсийн хэмжээндээ судалгаа хийж, нийгмийн амьдралын захиалга, хэрэгцээг харгалзан, тооцоо судалгаан дээр үндэслэн сургалтын бодлогодоо шинэчлэлт хийж төрөлжүүлэх талаар анхаарах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд тус төвийн удирдлагуудад санууллаа.