Ирэх дөрвөн жилд Монголыг төлөөлөх үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө
2017.03.24

Ирэх дөрвөн жилд Монголыг төлөөлөх үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө

Ирэх дөрвөн жилд буюу 2017-2020 онд Монгол Улсаа төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид тангараг өргөлөө.

Тодруулбал, байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара тэквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч, байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдож, ийнхүү тангарагаа өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болсон бөгөөд БСШУСЯ, БТСГ, МПХ-ны удирдлагууд оролцов.