Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллана
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.03.24

Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллана

Манай улс 2016 онд Органик хүнсний тухай хуультай болж, хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс тэжээл, бордоо үйлдвэрлэх, энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдах, хэрэглэгчдэд органик тэмдэг, тэмдэглэгээг таниулах боломж бүрдсэн.

Хуулийг батлаад орхидог бус хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэд хэдэн журам батлах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Япон улсын Ямагата мужийн “Wahcom Agricultural laboratory” компанийн ТУЗ-ийн дарга, доктор Котаро Куритаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад мөн тус компанийн захирал, доктор Кошу Курита, “Жайка” төслийн зөвлөх, мэргэжилтэн Ицуо Шимохира нар байлцаж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар харилцан санал солилцож, хамтран ажиллахаар болжээ.

Мөн Монгол Улсын Хөвсгөл аймгийг Японы Ямагата мужтай эгч, дүү хот болгон, гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх сонирхолтой байгаагаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар илэрхийлсэн байна.