Н.Учрал: Эмэгтэйчүүдийн мэдлэг, ухаан төрийн шийдвэрт ус агаар шиг хэрэгтэй
“Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулганы үеэр
2017.03.24

Н.Учрал: Эмэгтэйчүүдийн мэдлэг, ухаан төрийн шийдвэрт ус агаар шиг хэрэгтэй

Өнөөдөр “Монфемнет” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган болж байна.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал болон бусад албаны хүн уригдан оролцлоо.

Чуулганы үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Монфемнет” үндэсний сүлжээний зөвлөх Сүхжаргалмаа, иргэний нийгмийн төлөөлөл болгож Ц.Пүрэвхүү нар эмэгтэйчүүдийн эрх, төр, засгийн түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлаар өөрсдийн байр сууриа хуваалцлаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал чуулганд оролцогчдод “Залуучуудын хөгжлийг дэмжих” хуулийн төслийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, эмэгтэйчүүдийн талаарх бодлоо хэллээ.

Тэрээр "Эр хүн аливаад алсын бодолтой ханддаг бол эмэгтэй хүн аливаад илүү няхуур ханддаг. Тиймээс эмэгтэйчүүдийн мэдлэг, ухаан төрийн шийдвэрт ус агаар шиг хэрэгтэй" гэв.