Ганбаатар.Ж 2017.03.27 | Сайт: Vip76.mn

Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль хэвийн үйлчилж байна

Энэ 3 дугаар сарын 1-нээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

Уг хуулийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын найман гишүүн санаачилсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 2-нд батлагдсан билээ.

Хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн хүрээнд иргэдийн бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих улмаар олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн экспортлох боломж бүрдэж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гаалийн албан татвараас чөлөөлж байгаа юм.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон учраас ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийн хугацааг сунгасан нь энэ.

Харин хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцаас шалтгаалж, 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтай тоног төхөөрөмж, сэлбэг оруулж ирсэн бараанд ногдуулсан татварыг иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгох асуудлыг холбогдох хуулиар зохицуулжээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn