Я.Содбаатар: ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж МАН-ын бүлгийнхэн санал нэгдсэн
УИХ-ын гишуүн Я. Содбаатар
2017.03.27

Я.Содбаатар: ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж МАН-ын бүлгийнхэн санал нэгдсэн

УИХ-ын гишуүн Я. Содбаатартай ярилцлаа.

-Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэДүүлээд байна. Уг нь тодотголын төслийг арай эрт өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлах болов уу гэж олон хүн таамаглаж байсан.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсанаасаа хойш өр, зээлийн менежментийг зөв болгох, төсвийн сахилга, батыг сайжруулах, төсөв, мөнгөний боддогод бүтцийн өөрчлөлт хийх чиглэлд шат дараалсан арга хэмжээ авч ирсэн. Энэ хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагууд, тэр дундаа ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас яриа хэлэлцээ эхлүүлж, шийдэлд хүрээд байгаа. ОУВС-тай тохиролцож буй энэ удаагийн хөтөлбөрийг дотоодоос гаралтай, бодлогын алдаанаас үүдэлтэй хямралын үед хэрэгжүүлдэг.

Өнгөрсөн дөрвөн жил Монгол Улс хамгийн их мөнгөтэй байсан ч эдийн засгаа унагасан, хямраасан. ОУВС-тай тохиролцсон хүрээнд төсвөө тодотгох шаардлагатай болсны дагуу Засгийн газар төсөл боловсруулж өргөн барилаа. Төсөв тодотгох ажлыг заавал ээлжит бус чуулган зарлалгүй, удахгүй эхлэх хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэхэд цаг хуга- цаа хоцрохгүй болов уу гэж бодож байгаа.

-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлс- нээр ямар өөрчлөлт гарна гэж найдах вэ?

-Боддогын нэлээд өөрчлөлт хийх шаардлагатай нүүр тулж байна. Татвар, төсөв, нийгмийн халамж болон банк, санхүүгийн нэлээд олон өөрчлөлт, шинэчлэлт хийнэ. Тухайлбал, баян, хоосны ялгааг багасгаж, чинээ- лэг дундаж давхарга давамгайлсан нргэнтэй улс болох боддогын өөрчлөлтийг эндээс эхлүүлнэ. Нөгөө талаас халамжийн боддогыг хавтгайрууллаа гэж шүүмжилдэг.

Амжиргааны боломж тааруу хэсгээ илүү их халамжлах чиглалдявна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүүхдийн мөнгө авч буй хэсгээс тодорхой хувийг нь хасаж, түүнийгээ гарцаагүй авах ёстой хүмүүст нь хүнсний тасалбар байдлаар ч юм уу нэмж өгье гэж байгаа. Мөн өнөөгийн нийгмийн даатгалын сан ийм байдлаар хол явахгүй. Энэ тухай бид ч анх ярьж байгаа юм биш.

Сүүлийн хэд хэдэн Засгийн газар тогтолцоог нь өөрчилье, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлье, тэтгэвэрт гарах насыг уртасгая гэж ярьж байсан. Сүүлийн 25 жилд монгол хүний дундаж наслалт, амьжиргааны түвшин нэмэгдсэн учраас энэхүү боддогын өөрчлөлтийг хийх цаг нь болсон. 20 жилийн дараа бидний дундаж наслалт дахин таваар нэмэгдэж, 70-аас дээш болмогц 65 настай тэтгэвэрт гарна гэдэгтэй хүмүүс эвлэрэхэд амар болох байх.

Үүнийг хийхгүй бол 2021 оноос улсын төсөв тэтгэврийн сангийн ачааллыг дийлэхгүй болно. Бид биш ч таван жилийн дараа хэн нэгэн зайлшгүй хийх ёстой зүйлс юм. Бэрхшээл, хүндрэл болгоноос бултаж, зугтаад бид хаа хүрэх билээ. Түүхий эдийн үнэ өсөж, хөрөнгө оруулагчид манай тийш эргэж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсэн. Тэглээ гээд баялгийн цоорхой хүүдийгээ цойлдож, нөхөхгүй бол дээрээс нь хэчнээн юм хийгээд дахиад л асгачихна шүү дээ.

-Иргэдийнхээ нуруун дээр хамаг ачааг үүрүүлэх гэж байна хэмээн шүүмжилж буй.

-Нийт иргэнийхээ халаас руу аль болох гар дүрэхгүй байх арга замыг л эрэлхийлж байна. Хүмүүсийн яриад байгаа татварын нэмэгдэл, халамжийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ энгийн иргэдийн амьдрэлд шууд тусах нь бага байлгах боддого баримталж байгаа. Тухайлбал, орлого их олж байгаа нь их, бага олж буй нь багыг төлдөг татварын тогтолцоотой болно. Ингэвэл цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдэд ачаалал болохгүй. Тамхи, архи, том оврын автомашин зэргийн онцгой албан татварыг л нэмнэ.

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухайд хууль батлаад л маргаашнаас нь өөрчлөх гэж байгаа юм шиг иргэд ойлгож буй нь буруу. 2036 онд буюу 20 жилийн дараа монголчууд 65 настай тэтгэвэрт гарах тогтолцоог одооноос эхлүүлэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жил жилээр, аажмаар тэтгэврийн насыг нэмэгдүүлж, 20 жилийн дараа уг үйл явцыг дуусгах юм. Тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх учраас иргэдийн зарим хэсгийн амьдралд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Мөн төр өөрөө бүсээ чангалж, тансаглалаа багасгах чиглэлд ажиллах ёстой. Төсвийн тодотголын үеэр төрийн зардал, төсвийн алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй.

-ОУВС-гаас хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрт тусгасан тансаг хэрэглээний зэрэг зарим татварын бодлогыг оны өмнө Ерөнхий сайд УИХ-д танилцуулж байсан. Түүнийг нь МАН-ын бүлгээс хүлээж аваагүй. Одоо дахин ийм байддаар хандахгүй гэсэн баталгаа байна уу?

-ОУВС-тай хийж 6541 тохиролцооны талаар УИХ дахь намын бүлгийн түвшинд байнга мэдээлэл сонсож ирсэн. Уг хөтөлбөрт хамрагдаж, Монгол Улсын эдийн засгийг зөв голдирол руу явуулах ёстой гэсэн нэгдсэн байр суурьт МАН-ын бүлгийнхэн хүрсэн.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг асуудалд улс төрийн өнцгөөс хандах вий гэж харах хүмүүс бас байна. Ч.Сайханбилэгийн Засгайн газрын үед ярьж байсан ОУВС- гийн хөтөлбөрийн хэлэлцээ УИХ- ын сонгуулиас болж бүгэлгүйтсэн гэдэг. Энэ удаа ээлжит бус чуулган зарлаагүй нь ч удахгүй болох сонгуультай холбоотой гэж тайлбарлах хүн цөөнгүй байна.

Улс төрийн өнцгөөр харвал бидний өмнө дахин нэг сонгууль байна. Гэхдээ ардтүмэн бидэнд үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулж чадна гэж итгэл хүлээлгэсэн. Тэгэхээр иэг удаагийн сонгуулийг бодох уу, улс орноо бодох уу гэдэг сонголт бидний өмнө байна. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэхээр олон зүйл тохирсон ч эцсийн шийд гаргах болоход улс тө- рийн шалтгаанаар татгалзаж байсан юм билээ.

Бид ингэж болохгүй. Улс даяараа эдийн засаг нь өвдчихөөд бай- хад эмчлэхгүй, “За яах вэ, ингэсгээд байж байг” гэх маягтай хандаж болох- гүй биз дээ. МАН-ын, эсвэл АН-ын эдийн засаг гэж байхгүй шүү дээ. Улс орны эрх ашиг аль ч намд нэгдүгээрт байх ёстой. Эрх ашгаа зөв эрэмбэлдэг хүчний хувьд МАН улс төрийн эрсдэл дагуулж буй нь улс орноо бодсон шийдвэр дээр  зогсож байна. Бил үүнийг хийхээс өөр гарц байхгүй. Энэ ч зөв гарц гэдэгт итгэлтэй байна.