Батхүү.Г 2017.03.27 | Телевиз: NTV

Г.Батхүү: Монголын хил, гааль бүрэн цахим системд шилжих шаардлага тулгарч байна

Манай улс дамжин өнгөрөх тээврийн зангилаа, тээвэр логистикийн төв болох боломжтой. Энэ ч үүднээс олон улсын тээвэр, худалдааг хүндрэлгүй хурдацтай болгох ТИР конвенцид манай улс нэгдсэн байдаг.

Гэвч энэхүү ТИР конвенцийн системийг бүрэн хэрэгжүүлэхэд хил гаалийн шалгалтыг бүрэн цахимд шилжүүлэх, ажилчдыг сургалтад хамруулах зэрэг шаардлага тулгарч байгаа юм.