Бат-Эрдэнэ.Б Оюунхорол.Д Оюун-Эрдэнэ.Л Д.Ганбат 2017.03.27 | Сайт: Vip76.mn

Ү.Үүрийнтуяа, Ц.Батчулуун нар улсын аварга боллоо

Ү.Үүрийнтуяа, Ц.Батчулуун нар улсын аварга боллоо
Эмэгтэй төрөлд шалгарсан шилдгүүдтэй

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 хоног үргэлжилсний эцэст дуусч, аваргууд тодорлоо.

Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Их мастер Ц.Батчулуун эзэлж, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Шагналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжигч лобби бүлгийн ахлагч, Улаанбаатар дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар гардуулсан юм.

Тэмцээний эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Хан Алтай клубын тамирчин Ү.Үүрийнтуяа эзэлж, улсын аварга дахин баталлаа. Эмэгтэй төрөлд шилдгээр шалгарсан тамирчдын шагналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар гардуулан өгч, баяр хүргэв. 

Эмэгтэй төрөлд:
  • 1-р байр- Улсын аварга, Хан-Алтай клуб, МУИС, Увс аймаг, ЭОУМ Ү.Үүрийнтүяа
  • 2-р байр- Хэнтий аймаг, Сулд спорт хороо. Мончесс клуб, МУГТ, ОУМ, Эмэгтэй Их мастер Т.Батчимэг
  • 3-р байр- Алдар спорт хороо, ЭОУМ Д.Янжиндулам
  • 4-р байр- Дорнод аймаг, Хан-Хөхий клуб, ДШХ-ны Мастер Б.Амина
  • 5-р байр- АБИКО ХХК, Архангай аймаг, ЭОУМ Б.Анхчимэг
Эрэгтэй төрөлд:
  • 1-р байр- Улсын аварга, Алдар спорт хороо, Баянхонгор аймаг, Зууны шатар клуб, Их мастер Ц.Батчулуун
  • 2-р байр- Хэнтий аймаг, ТЕГ-ын Эрч спорт хороо, ДШХ-ны Мастер У.Насанжаргал
  • 3-р байр- Сүлд спорт хороо, Ховд аймаг, ОУМ С.Билгүүн
  • 4-р байр- Дорноговь аймаг ДШХ-ны дэд Мастер Б.Ариунбүүвэй
  • 5-р байр- Өвөрхангай аймаг, ОУМ Г.Мөнхгал

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn