Эрдэнэс Эрдэнэ 2017.03.28 | Сайт: Vip76.mn

Сайн дураараа нутаг буцах цагаачид 1000 ам.доллар өгнө

Сайн дураараа нутаг буцах цагаачид 1000 ам.доллар өгнө

Австри улсаас сайн дураараа явж, эх орондоо очихоор шийдсэн цагаач, дүрвэгчдэд олгож буй мөнгөний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Австрийн Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар бол тус улсаас гарч явахаар шийдсэн эхний 1000 цагаачид тус бүр 1000 ам.доллар олгох юм байна. Уг шийдвэр гарснаар 2019 он гэхэд тус улсаас 50 мянга орчим цагаач гарч явна гэж тооцоолжээ.

Өнгөрсөн онд 10 700 цагаач Австри улсыг орхин явсан бөгөөд тэдний 5800 нь сайн дураараа нутаг буцжээ. Нутаг буцахаар шийдсэн Ойрхи Дорнодын орнуудын иргэдэд унаагаар туслах бөгөөд харин Балканы хойгийн орны цагаач иргэдэд дээрх мөнгийг олгохгүй гэжээ.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn