Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллагаар СЭМҮТ шалгарлаа
2017.03.29

Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллагаар СЭМҮТ шалгарлаа

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан БОАЖЯ, МҮХАҮТ, JCI Конгресс хамтран НҮБ-аас 2017 оныг “Хаягдал ус” болгон зарласны хүрээнд “Хаягдал ус – Нөөц баялаг” нэртэй форум, “Усыг хэмнэлттэй ашиглах, хамгаалах- техник технологи” үзэсгэлэн зохион байгууллаа. БОАЖЯ Монгол улсын хэмжээнд байгаль орчин ээлтэй Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулж талархал шагнал гардуулав. Нийт 5 байгууллага шалгарсанаас  ЭМЯ –ны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв шалгарлаа.

Тус төвд 2015 онд суурьлуулсан Bio MicrobicsInc – ийн My FAST r 4.0 төхөөрөмж нь бохир усыг LIXOR 2.0 төхөөрөмжөөр 680-1190мцаг агаар нэвтрүүлэн хүчилтөрөгчжүүлэх замаар био бодисуудыг задлаж саармагжуулдаг био бодис зохицуулах бүсрүү шахах, эргэн агааржуулалтын хэсэгт оруулах замаар бохирыг бүрэн задлах ба саармагжсан усыг SciCHLORгенератораар давс ус цахилгаан гүйдлийг ашиглан натрийн гидрохлорид үүсгэн саармаг усыг өндөр түвшинд ариутгадаг.

Энэ шинэ технологи нь ашиглалтын зардал багатай цэвэрлэгээний түвшин өндөр /95%/ бага оврын сүүлийн үеийн технологи юм. СЭМҮТ-ийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн ус нь байгаль хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх усны стандартыг хангаж байгаагсайшаалаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, Барилгын инженер Г.Цэгмэд, Сантехникийн инженер Ж.Хашбат оролцож шагналаа гардаж авлаа.