Шинэ төсөл, хөрөнгө оруулалт, түншлэлийн эхлэлийг тавьсан бизнес уулзалт боллоо
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.03.29

Шинэ төсөл, хөрөнгө оруулалт, түншлэлийн эхлэлийг тавьсан бизнес уулзалт боллоо

ӨМӨЗО-ны Хөх хотод "Монгол-Хятадын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны форум, "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд 2017" бизнес уулзалт болж өнгөрлөө.

Энэхүү форум, бизнес уулзалтад төр засаг, худалдааны танхим, салбар холбоод, бизнес эрхлэгчид гээд 80 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Уулзалтад Монгол Улсын төрийг төлөөлж, УИХ-ын гишүүн Л.Болд уригдсан бөгөөд түүний хувьд Монгол-Хятадын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг үүсгэн байгуулагч, санаачлагч юм. 

Уулзалтад оролцсон төлөөлөгчид хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулах боломж, төрийн бодлого хоёрын хоорондын уялдаа холбоог хангаж, сайн түншлэлийг бий болгох талаар харилцан санал солилцжээ.