ММНБИ-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
2017.03.22

ММНБИ-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Эрдмийн зөвлөл нь мэргэжлийн судалгааны мэдээллийн нэгдсэн төв байж, их дээд сургуулиудын эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлтэй хамтран ажиллах, арга аргачлал гаргах, эрдмийн зэрэг цол авах гэж байгаа хүмүүст туслах, тэднийг мэдээллээр хангах, ном сурах бичиг гаргах зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 
Өнгөрсөн оноос эхлэн эрдмийн зөвлөлийн хурлаар мэргэшсэн нягтлан бодогч-докторантуудын судалгааны ажлыг хэлэлцэж, үнэлэлт өгч байгаа юм. Энэ удаад докторант Ч.Чимидсүрэнгийн “Нэгдмэл тайлагналын арга зүйн зарим асуудал” сэдэвт судалгааны ажлыг хэлэлцэж, санал зөвлөмж өглөө. 
Мөн зөвлөлийн цаашдын ажлын талаар санал солилцсон ба эрдэмтдийн зүгээс ММНБИ-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийг нэмж, арга аргачлалд санал өгч редактороор ажиллах, судлаачдын судалгаа шинжилгээний ажилд санал зөвлөмж өгч ажиллахыг дэмжлээ.